Next электроникс ийн худалдагч Mogul брэндийг хятад хэмээн матав
Электрон барааны дэлгүүрүүд бие биенээ муулах явдал мэр сэр гардаг бололтой.
Тухайлбал саяхны нэг өдөр нэгэн хэрэглэгч цахилгаан бараа болон бусад зүйлс худалдан авахаар хороололд байрлах хэдэн элекроникийн дэлгүүрээр ороод гарсан аж. Захаас авахуулан тааралдах олон дэлгүүр хэсэж залхсан тэрээр MCS электрониксийн ITZone их дэлгүүрээр Mogul брэндийг сонирхчихоод хажууханд нь байрлах Next электроникс руу орсон аж. Тэрээр Samsung брэндийн 42 инчийн телевизор сонирхож “ITZONE-ийн Mogul арай гайгүй юм уу” байтал худалдагч “Манайх оргиналь брэндийн бараа зардаг. Харин дэлгүүрүүд тэр дундаа Mogul чинь хятад ш дээ” гэсэн гэнэ. Бараа бүтээгдэхүүнээ сурталчилах үүрэг хүлээх нь тус дэлгүүрийн худалдагчийн гол үүрэг хэдий ч үүн дээр өрсөлдөөний хууль алдагдан бие биенээ Хятад, Монголоор дуудах нь хэрэглэгчдийн сэтгэлд хэр нийцэх бол. Дашрамд дурдахад Next электроникс нэрийн болон логоны маргаан хийж нөгөө Next –ээ Arina болгуулж өөрчлүүлж чадсан ч ганц хүний аманд багтахаар бараа бүтээгдэхүүн оруулж ирэн олон түмнийхээ итгэлийг алдсаар байгаа нь ч харамсалтай. Аливаа баяр ёслол болохоор зад рекламддаг хэрнээ аваад гэртээ авчрахаар хэдхэн хоногийн настай бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг уламжлал тогтсон талаар урд өмнө нь ч олон удаа хэвлэл мэдээллээр цацагдаж байсан. Харин энэ байдлаа засаж “”Өөрийн толгой дээрх харыг харахгүй байж хүний толгой дээрхийг сайн харах”-ын үлгэрээр өрсөлдөгчөө муулан муулан амжилтанд хүрнэ гэдэг юу л бол Next-ийнхээн
URL: