Эхнэр хардалтын улмаас нөхрөө хутгалжээ
Эхнэр нь гэртээ архи согтууруулах ундаа уусан үедээ нөхрөө хүйтэн мэсээр гэмтээсэн хэрэг гарчээ. Уг хэрэг Баянгол дүүргийн 10-р хороонд гарсан байна. Тодруулбал иргэн П нь согтуурсан үедээ хардалтын улмаас нөхөр Б-ийнхээ бөөрөн тус газарт хутгалж, гэмтээсэн байна. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс шалгаж байгаа юм.
new.mn
URL: