С.Чинзориг “Арвиндахгүй”
Ялсан атлаа тангаргаа өргөж чадахгүй шударга бус шүүх, мөнгөтэй олгархиудын дур зорог дур тарчилж яваа нэгэн эрхэм бол С.Чинзориг. Түүнийг намаа ч сольж магадгүй гэж нэг хэсэг шуугиж байсан.
Гэвч тэр итгэл, нэр хүндээ албан тушаал, сандал ширээгээр солиогүй. Тэрбээр энэ тухай “намаа солих тухай огт бодож байгаагүй. Сонгогчдынхоо саналыг худалдаж наймаалцана гэсэн бодол бол бүр ч миний тархинд буудаггүй. Хэрвээ тийм бодол байсан бол Арвингаас дордоод байх юу байхав. Нэг удаа Арвиндчихаад амиа аргалвал аргалчихна ш дээ.
Яахав хувь хүний маань хувьд үнэхээр харамсалтай юу гэвэл харамсалтай байна. Нөгөө талаасаа ч соногчдынхоо өгсөн саналыг дээрэмдүүлчихээд унхайгүй царайлаад явж байх ямар л олиг байхав дээ. Гэхдээ бас ард түмнээсээ ийм их дэмжлэг хүлээж, ийм их итгэл найдварыг нь хүлээж яваагаа мэдэрч дотроо баяртай л явдаг” хэмээн ярьжээ. Нэгэн цагт ГОК-ын захирлын хаалгыг эвдэн орж Одхүүдэх гэдэг нэр томьёо гарч ирж байсан шиг УИХ-ын гишүүн болгосон намаасаа урвахыг Арвиндах гэдэг болжээ.
URL: