Эхнэрээ найз охиноо сонжих зурхай

09b51b003be5b924originalХаламжтай, сайн гэргийтэй эр хvнийг аз жаргал, амжилт дагадаг. Америкийн эрдэмтдийн судалгаанд нийтлэгдснээр: Өглөө гэрээсээ гарахдээ эхнэрээ vнсээд гардаг эрчvvд, эхнэртэйгээ таарамж муутай эрчvvдээс даруй 60 хувь амжилт, албан тушаал өндөр байдаг гэж..

Хонины ордны эхнэрvvд vнэнч шударга зан, идэвх, урмаараа бусдыг дагуулахгvй. Тэд нөхрөөрөө бахархдагаа хэнээс ч нуудаггvй, хvмvvс нөхрийг нь “хvрч, халдаж” болдоггvй хvн гэж vнэлэхэд дуртай. Нөхрөө шинэ ажил эрхлэхийг ямагт сайшаах болно. Ялагдал гэдэг vгийг мэддэггvй өөдрөг сэтгэлтнvvд юм. Тэд байж болмооргvй мэт санагдах ажлыг ч хийхэд бэлэн, аливаа зvйл, хvндрэлтэй асуудлын бvх нарийн ширийнийг төдийлөн сайн мэдэхгvй, ойлгохгvй байсан ч ашигтай зөвлөгөө өгч чаддаг хvмvvс. Нэг дутагдал нь тэд дэндvv тэвчээргvй. Тэд амьдралын чухал асуудлыг шийдвэрлэнэ гэдэг хоромхон зуурын хэрэг биш, тэгээд ч эр хvний хувьд гэр орон гэдэг тохилог, тайван уур амьсгалтай нуувч, цайз байх ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй.

Vхрийн ордны эхнэрvvд мөнгө болон сайхан эд зvйлсэд дуртай. Тэд нөхрөө амжилт гаргаасай гэхээс байж яддаг, ялагдал хvлээх дургvй, нөхрөө зөв арга барилаар ажиллаж хvссэндээ заавал хvрэх ёстой гэж vздэг. Ер нь vхрийн орд бол банкны эзний орд гэж тооцогддог. Тиймээс vхрийн ордны эхнэртэй эрчvvд мөнгө санхvvг нь ухаалаг, ажил хэрэгч байдлаар хөтлөн явуулдагт нь эхнэрээ vнэлдэг. Тэгээд ч vхрийн ордны эхнэрvvд таашаал сайтай, нөхөртөө гоёмсог хувцас авч өгдөг. Баян, ухаантай найз нөхдийг сонгон олдог, тансаг чамин байдал, амжилтанд тун дуртай хvмvvс. Vхрийн эхнэрvvд ихээхэн зөрvvд хvмvvс тул дэвшилтэт vзэлтэй эрчvvдтэй амьдарна гэдэг нэн бэрх. Тvvнээс гадна тэдний эдийн сонирхол vргэлж давамгайлах гээд байдаг тул энэ хэрэгцээг хангах нь амьдралд нь тохиолдох нэгэн том бэрхшээл болж болзошгvй.

Хамтатгахын ордны эхнэрvvд өөрийг нь өөр хэн ч орлож чадахгvй, цорын ганц байх хvсэлтэй, тийм байхыг хичээдэг хvмvvс. Тэд олон талтай, амьдралыг өдөн дуудах дуртай. Цэргийнхэн, дипломатууд, гадаад оронд ажилладаг сэтгvvлчид, шуурхай сурвалжлагчид гээд ер нь байнга аялж, явж байдаг ажилтай эрчvvлд илvv тохирно. Бvх ордуудаас хамтатгах, нумын эхнэрvvд хөгжилтэй, зочломтгой, нөхөрсөг, сайн эзэгтэй байдаг. Ямар ч хvнийг найрсгаар угтаж, зочилж чаддаг. Хэрвээ нөхөр нь эхнэртэйгээ зөвлөж, эхнэрийнхээ vгэнд ач холбогдол өгдөг бол тэд нөхөртөө сайн туслагч болно. Байнга vглэж, урьдын нь алдааг сөхөн хэрvvл хийнэ гэж vгvй. Амьдралын бодит бэрхшээл, vнэ цэнийг ойлгож чаддаг. Харин тэд тэвчээргvйчvvдийн тоонд орох бөгөөд амжилт тэр дороо ирдэггvй, амьдралд ялахын тулд олон зvйлийг даван туулах хэрэгтэй болно гэдгийг ойлгодоггvй.

Мэлхийн ордны эхнэрvvд гэр орноо халуун дулаан уур амьсгалтай байлгаж нөхрөө хvлээдэг. Ийм эхнэртэй нөхөр жаргалтай байх нь ойлгомжтой. Мэлхийн эхнэрvvд гэр орныхоо дотоод уур амьсгал, харилцаанд ихээхэн анхаарал хандуулдаг бөгөөд ус махбодтой бусад ордын адил нарийн мэдрэмжтэй сайн ээж байдаг тул нөхрөө эхийн хайраар хайрладаг. Олны өмнө тэр бvр ил гардаггvй, гарвал нөхөртөө сайн “чимэглэл” болох төдий байдаг. Тэд vнэхээр гайхалтай гэрийн эзэгтэй нар. Нөхөр нь өөрийгөө гэр бvлийн тэргvvн гэдгээ ямагт мэдэрнэ. Мэлхийн ордны эхнэрvvдийн муу тал нь хэт хуучигсаг болоход хvрдэг зөрvvд зан, мөн бусдад итгэдэггvй явдал байдаг. Тиймээс нөхрийнхөө найз нөхөд, хамт ажиллагсдыг шинжиж, нөхрөө уурлуулах нь бий. Тэр байтугай хамаатан садандаа ч болгоомжтой хандах хэрэгтэй гэж дотроо боддог эмэгтэйчvvд юм.

Арслангийн ордны эхнэрvvд туслах дvрд тоглохыг хэзээ ч зөвшөөрөхгvй. Тэд нэр алдар, тансаг хангалуун байдалд дуртай. Тэд өндөр албан тушаалтай юм уу алдар нэртэй нөхөртэй байвал л аз жаргалтай байна. Маш хөдөлмөрч бөгөөд нөхрөөсөө өөртөө байнга анхаарал тавихыг шаардана, нөхрийн анхаарал өчvvхэн сулрахад хагартлаа уурладаг. Эрчvvдийн ажил төрөлдөө амжилт гаргах гэж хичээдэг занд дуртай, vнэлж чадна. Хэдийгээр нөхөртөө хайртай боловч, ихэнх тохиолдолд нэлээн хувиа хичээмтгий зантай. Энэ нь бэлгийн амьдралд ч илэрнэ. Өөрөө секс хvсэхгvй, зөвхөн өөртөө цаг зарцуулах шаардлагатай гэж vзвэл нөхрийнхөө хvсэл таашаалыг тэр бvр анхаарч vзэхгvй. Тэд болж өгвөл өөрсдийн захиран тушаах хvсэл эрмэлзлээ дарж, эр хvний өөрийгөө vнэлэх vнэлэмж, өөрийгөө илэрхийлэх, өөрийнхөөрөө байх нь эмэгтэй хvнийхээс илvv байх ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй.

Охины ордны эхнэрvvд далдхан байхыг хичээдэг, идэвхтэй амьдралд тэр бvр дуртай биш. Тийм болохоор эрдэмтэн, судлаач, өмгөөлөгч, тvvхч, багш, эмч гэх мэт шинжлэх ухаан юм уу ер нь оюуны хөдөлмөр эрхэлдэг нөхөртэй байвал аз жаргалтай амьдарна. Ийм мэргэжилтэй эрчvvд арслангийн ордны бvсгvйг сонгон авбал жинхэнэ сайхан хос болно. Охины ордны эхнэрvvд өөрийн гадаад байдалдаа тэгтэл анхаарал тавьдаггvй, гэр бvл, нөхрийнхөө төлөө ажил, албан тушаалаасаа татгалзаж чадна. Нөхөртэйгөө нэг дор ажиллавал сайн нарийн бичгийн дарга, референт нь болно. Халамжтай, анхааралтай, хэл ам хурц эхнэрvvд. Тэд нөхрийнхөө өөртөө итгэх итгэлийг нь алдагдуулахгvй байхын тулд онцгой арга барилаар харьцах хэрэгтэй.

Жинлvvрийн ордны эхнэрvvд өөрийнхөө хувийн эрх чөлөөг хамгаас эрхэмлэдэг. Ганцаардлыг тэвчдэггvй, гэрлэсэн бол гэр бvлийн амьдралыг гартаа авах эрмэлзэлтэй. Тэд нөхрийнхөө сонирхол, ажлыг ойлгохын тулд алхам бvрийг нь мэдэж байхыг хvсдэг, амархан шинэ найз нөхөдтэй болдог, амьдрах газар орчноо ойр ойрхон сольж байдаг. Сайн тал нь ямар нэг байдлаар нөхөртөө саад хийхээс их айдаг, сайн задлан шинжлэгчид, ухаалаг эхнэрvvд юм. Тэр нөхрийнхөө ажил төрөлд тохиолдсон асуудлын мөн чанарыг хурдан ухаарч, ойлгож, хэрэгтэй сайн зөвлөгөө өгч чадна. Тэр байтугай зvрх сэтгэлийн асуудал байлаа ч /жишээ нь нөхөр нь нарийн бичгийн даргатайгаа амрагийн холбоотой болсон ч/ ухаалаг шийдвэр гаргах чадвартай. Учир нь тэд “өөрийн нэр хvнд хамгаас чухал” гэсэн арга барилтай хvмvvс.

Хилэнцийн ордны эхнэрvvд нэг талаас их хvчирхэг, аливаад өөрийнхөөрөө ханддаг эрх чөлөөт хувь хvмvvс. Нөгөө талаар энэ ордны эхнэрvvд их vнэнч, итгэлтэй, өөрийнхөө хайр дурлалын төлөө тэмцэж чаддаг. Ийм хvмvvст нөхрийн нь аз жаргал их чухал байдаг тул аливаа зовлон бэрхшээлийг зоригтойгоор даван туулдаг. Хvмvvсийг нэвт шувт хардаг, сайн мэддэг, хэцvv vед ч биеэ барьж чадна. Хилэнцийн эхнэрvvд мөнгөнд ухаалаг хандаж чаддаг, хэдийгээр хайр дурлалынхаа төлөө тэмцэж чаддаг ч бас өөртөө их хайртай тул өөрийгөө золиослох хvсэлгvй. Бусад бvх ордноос илvv сексийн боломж, таашаал ихтэй тул vvнийг нь хангаж чадахгvй бол өөртөө хайртай хvний хувьд ийм амьдралд удаан байхыг хvсэхгvй. Тохилог гэр орноос илvv өөрийн гадаад байдал, хувцаслалтанд анхаарал тавьж магадгvй.

Нумын ордны эхнэрvvд адал явдал, санаанд оромгvй явдалд дуртай, барагдашгvй амьдралын эрч хvч, сэтгэлийн тэнхээтэй хvмvvс. Тэд хэзээ ч мөнгөний төлөө vхэн хатан зvтгэхгvй, нөхрөө мөнгө ол гэж vvрийн гэгээнээс vдшийн бvрий хvртэл зvтгvvлэхгvй. Тэд ямар ч тохиолдолд хувь хvний өөрийгөө илэрхийлэх чадварыг илvvтэй vнэлдэг. Тийм учраас нөхрөө азгvй, арчаагvй гэж зэмлэхгvй, харин өөртэйгөө адил өөдрөг байхыг шаардана. Хэдийгээр гэрийн ажил хийх дургvй боловч цэвэр цэмцгэр орчин, тохилог гэр орон, сайхан эд зvйлсэд дуртай, эелдэг, нөхөрсөг, зочломтгой гэрийн эзэгтэй нар. Тиймээс нумын ордонд төрсөн эхнэрээ гэр, ахуйгаа хөтлөн явуулах шаардлагатай зvйлээр нь хангаж, ахуйн аар саар ажлаас чөлөөлж өөрийнхөөрөө байх бололцоо өгвөл нөхрөө уйдаахгvй, ямагт сэтгэл өөдрөг, инээд хөөртэй байлгадаг сэргэлэн цовоо эхнэр, сайхан амраг юм.

Матрын ордны эхнэрvvд амжилт бол уйгагvй хөдөлмөр, бvр өөрийгөө мартан зvтгэсний vр дvнд ирдэг гэж vздэг. Тиймээс өөрсдөө ч гайхмаар махруу, зvтгэлтэй хvмvvс. Нөхрөө нэр алдар, амжилтанд хvрсэнгvй гэж vглэхгvй, харин тvvнийг хөдөлмөрлөж бий болгох хэрэгтэй гэж vздэг учраас хөдөлмөрлөхийг л шаардана. Амжилтанд яаран тэмvvлдэггvй, аливаад хямгатай ханддаг, мөнгийг гамтай зарцуулдаг бодлоготой, тэвчээртэй эхнэр юм.

Хумхын ордны эхнэрvvдийн хувьд мөнгө багагvй ач холбогдолтой зvйл юм. Тэдний ихэнхийн хувьд аз жаргал гэдэг бол амьдралын зөвхөн сэтгэл санааны нь талыг илэрхийлэх бөгөөд эдийн хөрөнгийн тал нь биш. Тиймээс ч эд хөрөнгөнд шаггvй анхаарал хандуулдаг. Тэд ихэвчлэн “төгс төгөлдөр нөхөр” гэдгийг эрж олдог, сонгодог. Тэд улам өндөр байр сууринд хvрэх санааг нөхөртөө байнга өгч, тvvнд хvргэхийн тулд турхирч, тvлхэж байдаг. Хумхын ордны эмэгтэй төрийн албан хаагч юм уу олон нийтийн зvтгэлтний эхнэр болбол илvv аз жаргалтай байна. Тэд юуханд ч хар санаж харддаггvйгээрээ давуу талтай. Тийм болохоор нөхрөө элдвээр шалгаж, утсыг нь чагнаж, найз хvvхнээрээ утасдуулна гэж vгvй.

Загасны ордны эхнэрvvд өчvvхэн зvйл дээр ч гэсэн нөхрийнхөө тусламжийг авч, юм болгон дээр нөхрийнхөө санааг асуудаг. Ингэснээрээ тvvний хувьд хамгийн чухал хvн нь нөхөр нь, чи минь байхгvй бол би амьдарч чадахгvй гэсэн санааг байнга төрvvлж байдаг гэнэ. Тиймээс өөрийгөө vнэлдэг, гэр бvлийн хамгийн гол хvн бол нөхөр байх ёстой гэж vздэг хvнд хамгийн тохирох эхнэр болж чаддаг. Загасны ордны эхнэр хэзээ ч нөхөртөө элдвийг зааварлаж, санасан бодсонд нь хориг тавьдаггvй. Ажил нь бvтэхгvй, наймаа нь олигтой явахгvй байсан ч нөхрөө vглэж зовоохгvй, амьдралынхаа тvшиг, тулгуур гэж бодож явдаг сайн талтай. Тэдний хувьд нөхрийн нь тайван байдал, аз жаргал хамгийн чухал. Vгvйдээ л нөхөртөө ийм сэтгэгдэл төрvvлж чаддаг хvмvvс юм.


URL:

Сэтгэгдэл бичих