Жалганы улс төр ба Ерөнхийлөгч

2013052301tӨ.БАТХYY

 

Нэг гэрийн эхнэр  нө­хөр  хоёр  нам, намаараа  талцан муудалцаж, хөн­жил­дөө нуруугаа  харуу­лан хэвтдэг тухай шог яриа  олон бий. Хөдөөд тэр  тус­маа сум, багт энэ  үзэгдэл газар авч, цай хоолны  хачир  болж байдаг билээ. Наргианы 80 хувь үнэн  байдаг гэдэг нь арай “давстай” мэт боловч ерөнхийдөө  бол үнэн юм. Өдгөө гурван сая хүрэхгүй монголчууд  хоорондоо нам болон талцаж, хэдэн  хэсэг  хуваагддагаас болж  маш  их  цаг, баялгаа  алдаж  Монгол орны  нэн шинэ   хөгжлийг  хойш  татаж  буй нэгэн шалтгаан  болжээ.  Уг нь  бол манай нийт хүн  амын 40 орчим  хувь  нь л ямар нэгэн намын  харъяалалтай гэж үздэг албан бус мэдээ бий.  Намын гишүүнчлэлтэй нь  ийм болохоос яг нам  ярьж, намчирхдаг нь үүнээс хэд дахин  цөөн юм.  Хэдийгээр  ийм  боловч нам бүх зүйлийг  шийддэг,  нутгийн  өөрөө  удирдах  ёс хэлбэр төдий байдгаас  болж намчирхдаг гаж  үзэгдэл ёс  мэт  тогтжээ.

Хөдөөд  жалга довны, намчирхах  үзэгдэл  бүр ч гаарсаар  байна.  Үүнийг  маш  олон жишээгээр хэлж  болно.  Хамгийн  сүүлийн хоёрыг  л  жишээ­лэхэд Увс  аймгийн  Зүүн­хан­гай суманд өнгөрсөн орон нутгийн сонгуулиар Ардчилсан намынхан  ял­жээ.  Гэтэл  тус сумын  их  эмч МАН-аас  сонгуульд  нэр дэвшээд  ялагдсандаа  уурлаж бусдын  эрүүл мэнд,  амь насыг  хамгаа­лах тангаргаа  зөрчин  “Та  нар  Ардчилсан намынхаа  эмчид  үзүүл”  гэж  байсан тухай хэвлэлүүд  бичсэн.  Үүнээс  болж  бяцхан хүү  эмчийн  тусламж  авч  ча­дал­гүй нас барсан харам­салтай  хэрэг  гарсан юм.  Үүний  дараа Булган айм­гийн Хишиг-Өндөр су­мын Иргэдийн хурлын дарга  өөрт  нь  тус  болдог  байсан залууг мөн  л  өөр намыг  дэмжлээ  гэж  машинаараа  дайрч  эрүүл  мэндэд  нь халдсан мэдээ­лэл  цацаг­даж  иргэдийн инээд, дур­гүй хоёрыг  зэ­рэг хүргэс­нийг мартаагүй.

Энэ бүхэн  монгол­чуудын  намчирхах  аран­шин хэтэрч, болохоо  байс­ныг  илтгэж  буй. Хэдий­гээр олон намын  тогтол­цоотой, парламентын  за­саглал нь ардчилсан нийг­мийн чухал эд эс  боловч  цөөн  хүн амыг  хэт олон хуваасан зарим тогтолцоо бидний хөгжлөөс үргэлж чангааж байх юм.  Дээр дурдсанчлан Нутгийн  өөрөө удирдах  ёс  гэж нэг юм бий. Манай Засгийн  газрын 2008-2012  оны  мөрийн хөтөлбөрт  уг  нь  “Нутгийн өөрөө   удирдах  болон захиргааны  үйл  ажиллагааны эрх зүйн  орч­ныг боловсронгуй бол­гож, эрх  мэдлийн зохис­той  харьцааг  тогтоон, нутгийн өөрөө  удирдах ёсыг  жинхэнэ  утгаар  нь  төлөвшүүлнэ” гэж  заасан  байдаг юм.  Гэвч  энэ бүхэн зөвхөн цаасан дээр л үлд­жээ. Өнөөгийн Зас­гийн газар харин юу  бодож  байдгийг мэдэхгүй. Нут­гийн өөрөө удирдах  ёс  гэдгийг энгийнээр ойл­гуу­­лах гээд үзвэл намуу­дын дунд сонгууль явуулж, ялсан нь  Иргэ­дийн хур­лыг гартаа авч, Засаг дар­гаа сонгон хэл ам  болох­гүй, нутгийн иргэд өөрсдөө  хуралдан дундаасаа  дарга  нараа сонгон, төсвөө  баталдаг байхыг хэлнэ.  УИХ, Ерөнхийлөгч, аймаг, нийс­лэл, дүүргийн хувьд намуудын дунд сонгууль  явуулах  нь зүйн  хэрэг. Аль  сайн мөрийн  хөтөлбөр боловсруулж  чадсан  нь  ялалт  байгуулж, бодлогоо  хэрэгжүүлэх  учиртай. Харин сум, баг, хороонд  л  намуудын  өрсөлдөөнийг  хазаарлаж, иргэд  өөрсдөө  хуралдан  бүх  зүйлээ  шийддэг  Нутгийн өөрөө  удирдах ёсыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх хэрэгтэй юм. Энэ ажлыг аль ч Засгийн газар  барьж авч зүрхлэх­гүй, барьж ав­сан нь ажил хэрэг болох­гүй байгаа.  Тэгэхээр  ирэх  сард  болох Ерөн­хийлөг­чийн сонгуульд нэр дэв­шиж буй гурван хүн үүнийг нэгэн зорилгоо  болгож, мөрийн хөтөл­бөртөө  багтаавал  сонгогч­дын итгэлийг хүлээх нь зайлшгүй юм.

Бид  хэтэрхий  цөөхүү­лээ.  Манай  хамгийн олон хүн амтай Хөвсгөл аймагт л  гэхэд 1600-хан  иргэнтэй  Цагаан нуур  сум  байна.  Говьсүмбэр аймгийн  Баян­­тал сум 900-хан хүн  амтай гэх мэтээр нам  болж  “тоглоход”  даанч цөөн  ажээ.  Дээрх тоо  бол  нийт  хүн  ам  нь.  Харин  сонгуульд оролцож, асуу­дал  шийдэж  чадах  насанд  хүрсэн  иргэн нь  түүнээс ч цөөн гэсэн үг. Чухам  иймээс  л  сум, баг, хороо­ны  төвшинд  засаг  захир­гааных нь  нэгжийн  онц­логт  тааруулан  сонгуулиа хийдэг  болъё гэж  байгаа  юм.  Намаараа  талцан  нанчилдах зуурт  бид  дэл­хийн хөгжлөөс дэндүү их  хоцорч байна. Монгол­чуу­дын эв нэгдлийн илэр­хий­лэл болсон Төрийн тэргүү­ний сонгуульд өрсөлдөж буй эрхмүүд мөрийн хө­төл­­бөртөө Нутгийн  өөрөө удирдах ёсыг  хэрэгжүүлэх эрх зүйн  орчныг бүрдүү­лэхийг тусгаж, түүнийгээ хэрэгжүүлчихвэл иргэд­дээ том буян болно доо.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих