200 жилийн түүхэнд байгаагүй аварга солир дэлхийтэй ойрхон өнгөрнө
“1998 QE2” хэмээх нэртэй, 2.7 км орчим овортой аварга солир дэлхийд ойртож байгаа талаар НАСА мэдээлж байна.
Тус байгууллагын мэдээлж байгаагаар , солир ирэх сарын 1-нд манай дэлхийгээс 5.8 сая км-ийн зайтай нисч өнгөрөх ажээ.
Сүүлийн 200 жилд ийм том хэмжээтэй сансрын биет дэлхийтэй ойрхон өнгөрч байгаагүй гэнэ. Тиймээс эрдэмтэд энэ ойртолтыг ашиглан солирт радарын хэмжилт хийж, химийн найрлагыг нь судлахаар бэлтгэж байгаа юм байна.
Мөн аварга солирын гарал үүсэл, цаашдын хөдөлгөөн, шилжилтийг тогтоох оролдлого хийхээр төлөвлөжээ.
МЭЛМИЙ
URL: