ДОХ-ын хоёр тохиолдол шинээр илэрчээ
ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албанд өнгөрсөн долоо хоногт 733 хүн хандаж үйлчлүүлснээс 541 нь урьдчилан сэргийлэх болон сайн дураараа ханджээ.
Нийт үйлчлүүлэгчдээс БЗДХ-тай 16 хүн илэрч хавьтлын судалгаа, эмчилгээ, хяналтад оржээ. Орон нутгаас онош баталгаажуулахаар ирүүлсэн хоёр сорьцод шинжилгээ хийхэд ХДХВ-ын халдвартай болох нь батлагдсан байна. Эдгээр нь хоёулаа эрэгтэй, 25-29, 45-49 насны хүмүүс аж. ХДХВ-ын халдварын батлагдсан тохиолдлын тоо 139, 140 болж, шинээр хоёр тохиолдол илэрлээ. Тархвар судлалын ажиллагаа үргэлжилж байгаа юм.
Ж.Болор
MONTSAME
URL: