Монгол залууг автоматаар шүршиж хөнөөжээ

Монгол Улсын иргэн 47 настай П-г Оросын холбооны улс (ОХУ)-д буудан хөнөөжээ. Талийгаач нь Налайх дүүргийн харьяалалтай бөгөөд олон жилийн өмнөөс хар тамхи хууль бусаар хил дамнуулан худалддаг байсан аж.

Тэрээр Эрхүүд суралцах хугацаанаасаа буюу сүүлийн 10-аад жил ОХУ, Макаод зорчиж ганзагын наймаа хийдэг байжээ. Эхэндээ эхнэрийн хамтаар ногоон цай, кофены наймаа эрхэлж хөл дээрээ тогтсон ч хар тамхины наймаанд “халтирч” орсон байна.
Улмаар П бараагаа Макаогаас зөөвөрлөж ирээд Селезны тосгоны орчимд явж байхад нь жийп машинтай хүмүүс түүнийг автоматаар шүршжээ. Энэ үед хэвлий, цээжиндээ шарх авч газар дээрээ нас барсан байна.
Түүнийг хар тамхи зөөвөрлөдөг байсан тухай найз нөхөд нь мэддэг байсан бөгөөд энэ ажлаа хаяхыг зөвлөдөг ч тэрээр хүлээн аваагүй байна. Харин нэг найздаа “Эрхүүгийн хар тамхины бүлэгт нэг удаа зөөвөрлөгчөөр ажиллаж чамгүй хөлс авсан тухайгаа хэлж, Макао явж ирчихээд энэ зүйлийг нэг мөр цэглэнэ” хэмээн ярьж байжээ.
Эх сурвалж: 

URL:

Сэтгэгдэл бичих