“Шрек”-ээс шууд улстөрч рүү

1_1369272488Арлын япон оронд хар бага наснаасаа очиж дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний од болж чадсан. Монголчуудын нэгэн бахархалт гэр бүлийн хүү Асашёорюү Д.Дагвадорж өчигдөр Ардчилсан намын гишүүн боллоо. Сахилга султайгаараа монголчуудад танигдсан “Хэзээ ч улс төрд орохгүй” хэмээн хэлж байсан их аварга маань   ахтайгаа цуг  байх замыг сонгосонгүй Ардчилсан намд элсчихлээ. Хэл­сэндээ хүрдэггүй юмаа гэхэд яагаад Ардчилсан намд элсчих вэ гэж олон хүн гайхаж суугаа байх. Их аварга одоогоор яагаад ийм шийдвэр гаргасан бэ гэдэг нь олон дунд гайхшрал төрүүлж орхилоо. Болохгүй, бүтэхгүй “Шрэк”-ээрээ дуудуулж явсан их аварга маань ингээд улс төрийн халуун тогоонд буцлах сонголт хийчихлээ. Монголын чөлөөт бөхийн  хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсан тэрбээр сүүлийн жил гаруй хугацаанд тун ч томоотой байсан нь Ардчилсан намын гишүүн болох зорилготой байсан байж мэдэх юм. Д.Долгорсүрэн зааны эртэй бяртай хүүхдүүдийг мэдэхгүй Монгол хүн гэж байхгүй. Тэгвэл хоёр хүү нь хоёулаа улстөрч болчихлоо. Бөхийн хувьд хангалттай амжилт үзүүлсэн хоёр аваргын ах болох Д.Сумьяабазар аварга саяхан УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардаж бөхийн өргөөнд биш  саарал ордонд суух эрхээ авчихсан. Тэгвэл дүү болох Асашёорюү Д.Дагвадорж аварга эрх баригч Ардчилсан намын гишүүн болчихлоо. Тиймээс “Д.Долгорсүрэн гуайн гэр бүл жинхэнэ МАНАН боллоо” хэмээн эгдүүцэж суугаа хүмүүс олон байгаа байх. МАНАН болсон ах дүү хоёр улс төрийн шинэхэн бөхийн бүлэг болж байгаа бололтой. Даруулагатай улстөрч Асашёорюү Д.Дагвадорж гэж дуудуулахад ойрхон л ирээд байгаа юм байна.

 

Э.Баясгалан


URL:

Сэтгэгдэл бичих