Оюутнууд картаа захиалалгүй хоцорвол ирэх жил автобусаар үнэтэй зорчино

 

Оюутан залуусын амьдралын нэг хэрэглээ болсон автобусанд үнэгүй зорчдог “Виза” хэмээх картны асуудал жил бүр л асуудал болон урган гарч ирдэг. Тэгвэл энэ асуудлыг шийдэхээр МОХ-ннос нэгэн арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа нь картын захиалгыг намар бус хавар явуулж байхаар болжээ.
Захиалгын хугацаа хэдхэн хоногийн дараа буюу 6 сарын нэгэнд дуусах бөгөөд энэхүү захиалгаас хоцорсон бол ирэх шинэ хичээлийн жилээр элсэн орсон шинэ оюутнуудын картын бүртгэл явагдаж дууссаны дараа шийдэгдэх аж.
Өөрөөр хэлбэл шинэ оюутнуудын виза картны асуудал цэгцэрч дуустал хуучин оюутнууд картгүй мөнгөөрөө автобусанд зорчино гэсэн үг юм.
Эх сурвалж: 

URL:

Сэтгэгдэл бичих