Монгол залуу мафийнханд буудуулан амиа алдлаа
Монгол Улсын иргэн 47 настай П ОХУ-д буудуулж амиа алдсан хэрэг гарлаа. Түүний цогцсыг өчигдөр эх оронд нь авчирсан байна. Талийгаачийн хувьд Налайх дүүрэгт амьдардаг байсан бөгөөд олон жилийн өмнөөс хар тамхи зөөж, хил дамнуулан наймаалдаг байжээ.
Хэрэг ОХУ-д болсон бөгөөд П бараагаа Макаогоос зөөвөрлөж ирээд нийлүүлэгчдээ өгчихөөд Эрхүүгийн ойролцоо орших Селезны тосгоны орчимд явж байхад нь жийптэй хүмүүс ирж автоматаар шүршиж амийг нь хөнөөсөн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хэвлий, цээжиндээ шарх авч газар дээрээ нас баржээ.
Талийгаачийн хувьд Эрхүүд дээд сургууль дүүргэсэн бөгөөд оюутан байхаасаа ганзагын наймаа хийдэг байжээ. Тэрбээр дотны нэг найздаа “Эрхүүгийн хар тамхины бүлэгт нэг удаа зөөвөрлөгчөөр ажиллаж чамгүй хөлс авсан тухайгаа хэлж, одоо нэг Макао яваад ирчихвэл энэ зүйлийг нэг мөр цэглэнэ” хэмээн ярьж байсан аж.
Г.Төгс
Эх сурвалж: www.mminfo.mn
URL: