Улаанбаатарт 15-17 хэмийн дулаан байна
Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зүүн хэсэг, говийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь болон зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр түр зуур секундэд 16-18 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар сэрүүсч 13-18 градус, Алтайн өвөр говиор 23-28 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өчигдөрөөс сэрүүсч 15-17 градус дулаан байна.
URL: