Солонгост ажилладаг монголчуудын тоо буурчээ

Солонгост ажилладаг монголчуудын тоо буурчээ

Бүгд найрамдах Солонгос Улсад албан ёсоор ажиллаж, амьдардаг монгол иргэдийн тоо 26 мянга болж, 15 хувиар буурсан талаар Хөдөлмөрийн яамнаас мэдээллээ.

Мөн хууль бусаар ажилладаг 6000 гаруй иргэн байдаг. Тэд солонгос хүн тэр бүр ажилладаггүй салбар буюу барилга барих, буулгах, эрүүл ахуй орчин нөхцөл нь хүнд хими технологи, загас агнуурын үйлдвэр зэрэг алслагдмал районуудад ажилладаг.

Ингэж хүний нутагт хөлс хүчээ шавхаж ажилласнаар ямар нэгэн суурь өвчтэй болдог. Сүүлийн үед манай оронд уул уурхай, барилга зэрэг цалин хангамж сайтай ажил элбэг болсоноор гадагшаа ажиллахаар явах иргэдийн тоо буурчээ.


URL:

Сэтгэгдэл бичих