Ховор ан амьтдын хууль бус наймаачинг яллав
Ховдын шүүхээс ховор ан амьтдын хууль бус наймааны үйлдэлд ял оногдуулжээ.
Хятадын иргэн Сүн Линсен гэгч 2007 онд Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас олон тооны баавгайн арьс, алтайн хойлог шувуу, чонын гавлын яс, ахуун шувуу зэргийг хууль бусаар худалдан авсан байна.
Түүнд Эрүүгийн хуулийн 203.1-д заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгох ял ногдуулжээ.
Түүнчлэн хэргийг шалгах явцад хэрэгтэн ховор амьтдын нөхөн төлбөр болох 10.2 сая төгрөгийг төрийн санд хүлээлгэн өгчээ.
Сүн Линсенийг ховор ан, амьтдаа 2010 оны арванхоёрдугаар сард Ховд аймгийн Булган сум руу тээвэрлэх явцад нь саатуулсан байна.
Б.Заяа
URL: