Төрийн өмчийг ингэж луйвардаж, дээрэмдсэн
“АЛТАН ТАРИА -Г ДООД ҮНЭЭР НЬ, ЯМАР Ч ӨРСӨЛДӨГЧГҮНГЭЭР ХУВЬЧИЛЖЭЭ
“Алтан тариа” ХК-ний хувьцааны төрийн өмчийн 51 хувийг төсөл шалгаруулалт буюу гадаадын хөрөнгө оруулалтын замаар хувьчлахаар Засгийн газрын хувьчлалын хөтөлбөр баталсан тогтоолын 4-ийн “а”- д Компаниудын удирдлагын чадавхийг дээшлүүлж, тогтвортой ажиллагааг хангах зорилгоор удирдах үйл ажиллагааг удирдлагын гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн нөхцөлд хувьцаа, ногдол хувь эзэмшүүлэх талаар урьд гарсан шийдвэрээ хүнс, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж ажиллах, мөн энэхүү тогтоолд дурьдсан аж ахуйн нэгжүүдийн хувьчлалын асуудлыг шийдвэрлэхдээ удирдлагын гэрээний аргыг зохистой хослуулахаар заажээ.
Гэтэл Монгол Улсын Засгийн газрын “Алтан тариа” ХК-ний төрийн өмчийн оролцоог хувьчлах тухай 1996 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 328 дугаар тогтоолоор “Алтан тариа” ХК-ний дүрмийн сангаас төрийн өмчийн 51 хувьд ноогдох хувьцааг нэг багц болгож Монголын хөрөнгийн биржээр дамжуулан дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад хувьчилж худалдахыг Төрийн өмчийн хороо / ТӨХ/- ны дарга З.Энхболдод зөвшөөрчээ. Тус компанийг хувьчлах үйл ажиллгааг зохион байгуулах явцад хувьчлалын зорилго, чиглэл, хувьцааны багцыг өөрчлөх болж, энэ тухайгаа Ерөнхий сайд М.Энхсайханд тоотоор мэдэгдэж байжээ.
Төрийн өмчийн хороо нь “Аптан тариа” ХК- ний эд хөрөнгийг үнэлгээ хийлгэхээр Азийн хөгжлийн банкнаас Монголд үзүүлж байгаа техникийн тусламжийн хүрээнд ажиллажбайсан Маастрихтын менежментийн сургуулийн /ММЗ/ зөвлөх Мэйнхард Ганс-д хүсэлт тавьжээ гэж ойлгогдож байна. М.Ганс 1996 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр үнэлгээ хийхдээ “Алтан тариа” ХК-ний 1996 оны 9 дүгээр сарын 30- ны байдлаар буюу III улирлын балансад үндэслэж хийхдээ цалинд суурилсан аргачлал гэдгээр тооцож нэгж хувьцааны үнийг 3030.9 төгрөгөөр тогтоож компанийн нийт 494900 ширхэг хувьцаа нь 1500,0 сая төгрөг, түүнээс төрийн өмчийн 51 хувийн 251940 ширхэг хувьцааг 765,0 сая төгрөгөөр үнэлжээ.
Үүнийг үндэслэн “Алтан тариа” ХК-ний төрийн өмчийн 51 хувийн хувьцааг худалдах доод үнийг 800.0 сая төгрөгөөр Төрийн өмчийн хороо тогтоож нийтэд зарлажээ. “Алтан тариа” ХК-ний төрийн өмчийн 51 хувийн хувьцааг 1997 оны 1 дүгээр сарын 10- нд нийтэд хувьчлахаар зарласан болохоор 1996 оны 12 дугаар сар буюу жилийн эцсийн балансад тулгуурлах шаардлагатай байсан бөгөөд Компаний тухай хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар “Компанийн балансад тусгагдсан нийт хөрөнгийн дүнгээс өр төлбөрийг хасч үлдсэн хэсгийг өөрийн хөрөнгө буюу хувь нийлүүлэгчдийн хөрөнгө гэнэ” гэж тооцжээ.
Энэ тооцоогоор Алтан тариа ХК 2702.5 сая төгрөгийн нийт, үүнээс 292.7сая төгрөгийн үндсэн, 2409,8 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй, 341,1 сая төгрөгийн өглөгтэй, үүнээс 73,0 сая төгрөг нь банкны зээл, 1233,5 сая төгрөгийн цэвэр ашигтай, 2288,4 сая төгрөгийн өөрийн хөрөнгөтэй, үүний 51 хувь буюу 1167,1 сая төгрөг нь төрийн өмчийн хувьчлагдах хөрөнгө байсан байна. “Алтан тариа” ХК-ний төрийн өмчийн 51 хувьд ногдох хөрөнгийн худалдах доод үнэ 1167,1 сая төгрөгт үндэслэж тогтоох байсан. Гэтэл тус компаний үндсэн хөрөнгөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2-т заасны дагуу зах зээлийн үнэ, валютын ханшиин өөрчлөлт зэргииг харгалзан хөрөнгийн дахин үнэлгээ хийлгээгүй байна.
Тухайлбал Алтан тариа ХК зөвхөн улсын төсөвт татвар болон ногдол ашгаар 1996 онд 741,0 сая төгрөг, 1997 онд 946,4 сая төгрөг төлж байснаас үзэхэд ч хувьчлагдсан зарим обьектуудтай харьцуулан үзэхэд ч уг үйлдвэрийг 800,0 сая төгрөгөөр худалдсан нь хэт бага үнэ юм. Энэ бүхнээс дүгнэж үзэхэд Алтан тариа ХК нь 276 ажиллагсадтай том аж ахуйн нэгж бөгөөд ХК-ний төрийн өмчийн 51 хувьд ногдох 251940 хувьцааг нэг багц болгон хөрөнгийн биржээр дамжуулан дуудлага худалдаагаар хувьчлахдаа худалдах доод үнээр нь өрсөлдөгчгүй худалдсан явдал хэт бага үнээр төрийн өмчийг хувьчилсан шалтгаан болжээ.
МАТЕРИАЛИМПЕКС ХК-ИЙН ШИНЭ АРГАЧЛАЛААР НЭРИЙН ДОР 60 ХУВИАР БУУРУУЛАН ХУВЬЧИЛСАН НЬ
“Материалимпекс” ХК нь 1998 оны 3 дугаар улирлын тайлан тэнцлээр үндсэн хөрөнгийг дахин үнэлсэн тооцоогоор 4333,1 сая төгрөгийн хөрөнгөтэй, 2737,9 сая төгрөгийн өртэй, үүний 1943.8 сая төгрөг нь Азийн хөгжлийн банкны урт хугацааны зээл байжээ. Азийн хөгжлийн банкны тусгай зээлээр тус компанид 1991-1992 онд 10687.6 мянган ам.долларын буюу тухайн үеийн ханшаар 1184,6 сая төгрөгийн бараа материал нийлүүлэгдсэн байна. Тус ХК нь 1996 онд 314.7 сая төгрөгийн нийт, 159.0 сая төгрөгийн цэвэр, 1997 онд 374.9 сая төгрөгийн нийт, 162.8 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бол 1998 оны эхний 3 улирлын байдлаар 118.9 сая төгрөгийн алдагдалтай ажиллажээ.
“Материалимпекс”ХК-нийтөрийн мэдлийн 51 хувь буюу 697785 ширхэг хувьцааны худалдах доод үнийг тогтоохдоо Засгийн газрын 160 дугаар тогтоолоор баталсан, 1998 онд өөрчлөлт оруулсан журмын холбогдох заалтыг үндэслэн “Төрийн өмчийн хувьцааг худалдах доод үнийг Төрийн өмчийн хороо тогтоох бөгөөд энэ нь тухайн аж ахуйн нэгжийн хувьчлагдах хөрөнгийн 40 хувиас доошгүй байна.
Хувьчлагдах хөрөнгө нь аж ахуйн нэгжийн нийт хөрөнгөөс бусдад өгөх нийт өр, төлбөрийг хасаад төрд ногдох хувь хэмжээгээр үржүүлсэнтэй тэнцэнэ гэсэн аргачлалын дагуу тооцож, хувьчлах хөрөнгийн хэмжээг 325,9 сая төгрөгөөр тогтоож, 325,9 сая төгрөгөөр худалдсан байна. Энэ нь хувьчлагдах хөрөнгийн ххэмжээнээс 487,7 сая төгрөгөөр бага байна. Тус компаний төрийн мэдлийн хувьцааг худалдах асуудлыг ТӨХ 1998 оны 12 дугаар сарын 10, 17-ны өдрүүдэд хэлэлцээд АХБ- аас тус компаний авсан урт хугацаат зээлийн өрийн үлдэгдлийг 1998 оны 3 дугаар улирлын балансанд тусгагдсанаар 1943,8 сая төгрөг гэж тооцжээ.
Энэ нь “Материал импекс” ХК-ний төлөх өр юм. Гэтэл 2003 оны 3 дугаар сарын 27-ны өдөр СЭЗЯ-наас авсан судалгаагаар тус компаний АХБ-ны зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл 10,2 сая ам доллар, Япон улсаас авсан зээл 1262,5 сая ам доллар бөгөөд 100 хувь төлөгдөөгүй байна гэсэн тооцоо гаргажээ. Үүнээс үзэхэд ханшны зөрүүнээс хамаарч одоогийн байдлаар АХБ-нд төлөх зээлийн өр 11,2 тэрбум төгрөг буюу 9,8 сая ам доллар болтлоо өссөн нь тухайн аж ахуйн нэгжийг хувьчлах үед зээлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх, өр авлагыг яаж барагдуулах талаар анхаарахгүй орхидог байсан жишээний нэг юм.
Хувьчлалыг хууль тогтоомжийн хүрээнд явуулсан боловч уг Компаний хувьчлалыг шууд зохицуулсан мэт зарим өөрчлөлтийг хувьчлалын өмнө холбогдох журамд оруулж, дахин түүнийгээ богино хугацаанд эргэн өөрчилснөөс үзэхэд “Материалимпекс” ХК-ийн төрийн мэдлийн өмчийг шинэ аргачлал нэрийн дор 60 хувь бууруулан үнэгүйдүүлж, улсыг 487,7 сая төгрөгөөр хохироосон хувьчлал болсныг санаатай үйлдэл гэж үзэж байна. “Агротехимпекс” хувьцаат компанийн хувьчлагдах үеийн санхүүгийн тайлангаар нийт хөрөнгө 3.686.1 сая төгрөг, өр төлбөрийн дүн 2.871.8 сая төгрөг байсан ба 1999 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн дуудлага худалдаагаар иргэн М.Энхтайван 401.1 сая төгрөгөөр хувьчилж авсан нь хувьчлагдах хөрөнгийн хэмжээнээс 14.2 сая төгрөгөөр бага байна. “Агротехнимпекс” ХК-ийн хүсэлтээр Зах зээл судлалын хүрээлэн тус компанийн хөрөнгийг үнэлж , зөвхөн барилга байгууламжийг 1389.3 сая төгрөгөөр тогтоосон байхад Төрийн өмчийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгчид доод үнэ тогтоохдоо уг үнэлгээг ашиглаагүй, тайлан тэнцэлд тусгаагүй байна.
Мөн Төрийн өмчийн хорооны 1997 оны 562 тоот тогтоолоор баталсан “Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийг хувьчлалд бэлтгэх, хувьчлагдсан аж ахуйн нэгжийг хүлээлгэн өгөх журам”-ын 4-ийн а-д / … тэргүүн ээлжинд төрд төлөх бүх төрлийн татвар, хураамж, ногдол ашгийн өрийг төлөх/ гэсэн заалт хэрэгжээгүй, тухайн үеийн тайлан, тэнцэлд тусгагдсан төрд ногдох өрийн асуудлыг шийдвэрлэж чадаагүй, үнэ тогтоох аргачлал нь хувьчлагдах хөрөнгийг 60 хүртэл хувиар бууруулж болохоор байгаа зэргээс үзэхэд хувьчлал шудрага, хуулийн хүрээнд явагдаж чадаагүй нь харагдаж байна. Үүнээс гадна хувьчлагдах үед байсан ззэл тусламжийн барааны борлуулалтын орлогын төвлөрүүлээгүй өрийн хэмжээгээр хувьчлагдах хөрөнгийн үнийн дүнг нэмэгдүүлэн тооцох ёстой байжээ.
Түүнчлэн Төрийн хянан шалгах хорооноос Төрийн өмчийн хороонд хийсэн шалгалтын дүнг 2000 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаар авч хэлэлцэн 10 дугаар тогтоолоор Төрийн өмчийн хороонд 5 заалт бүхий үүрэг, Монгол Улсын Засгийн газарт 5 заалт бүхий зөвлөмж /хувьчлагдсан аж ахуйн нэгжүүдийн хөрөнгийн үнэлгээ нь мөрдөгдөж байгаа эрхийн актуудыг зөрчиж доогуур үнээр үнэлэгдэж худалдагдсан буюу 2 дугаар хавсралтад нэрлэгдсэн “Агротөхимпекс” ХК- ын, хувьчлал хууль зөрчин явагдсан асуудлыг хянан шийдвэрлэх буюу 3 дугаар хавсралтад дурдагдсан “Разноимпекс” ХК, Үндэсний татварын ерөнхий газарт хувьчлагдсан нэр бүхий объектуудын хувьчлалын үнэд төлөгдсөн орлогууд болон объектыг хямд үнээр худалдан авч, цааш нь худалдсанаас олсон орлогын зөрүүд албан татвар төлсөн эсэхийг нягтлан шалгах үүрэг тус тус өгөгдөж тогтоолын биелэлтийг тухайн оны 11 дүгээр сард багтаан ТХШХ-нд ирүүлэхийг үүрэг болгож байжээ.
Тогтоолын биелэлтийг Төрийн өмчийн хорооноос 2000 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1 а/1855, 2000 оны 12 дугаар сарын 6- ны өдрийн 16/1924, 2001 оны 7 дугаар сарын 3- ны өдрийн 16/1094 тоотоор ирүүлсэн ба түүнд мөрдөгдөж байсан эрхийн актуудыг зөрчиж хувьчлал явуулсан үйл ажиллагаа гэр гэж нягтлан шалгаж хорооныхоо хурлаар хэлэлцүүлэх тухай шийдвэр гарсан ч “Разноимпекс” ХК-ийн хувьчлалын төлбөрт худалдан авсан этгээд нь улсын нөөцөөс зээлээр авсан үр тарианы мөнгийг ашигласан байж болох тухай Төрийн хянан шалгах хорооны шалгалтын дүгнэлтийн дагуу гэж ганцхан асуудлаар буюу Улсын нөөцийн газар шүүх хяналтын байгууллагад хандан асуудлаа шийдвэрлүүлж байгаа гэсэн үндэслэлээр хувьчлалыг буцаах хууль, эрх зүйн үндэслэл байхгүй байна гэж Төрийн өмчийн хороо дүгнэж бусад асуудлыг орхигдуулсан байна.
ИнгэснээрТөрийн хянан шалгаххорооны шалгалтаар илэрсэн, шалгах үндэслэл бүхий тогтоолоор өгөгдсөн үүрэг, зөвлөмжийг цаг тухайд нь авч хэрэгжүүлээгүй хугацаа алджээ. “Разноимпекс” компанийн хувьчлагдах үеийн санхүүгийн тайлангаар нийт хөрөнгө 6.179.9 сая төгрөг, өр төлбөрийн дүн 4.007.9 сая төгрөг байсан ба Төрийн өмчийн хорооны 1999 оны 301 дүгээр тогтоолоор “Разноимпекс нэгтгэл” ХК-ний төрийн мэдлийн 51.0 хувийг худалдах доод үнийг 996.1 сая төгрөгөөр тогтоосон ч анхны дуудлага худалдаагаар дуудлага худалдааны доод орлого хангагдаагүй, хоёр дахь дуудлага худалдаанд нэг иргэн санал ирүүлсэн зэрэг үндэслэлээр Төрийн өмчийн хорооны 1999 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 878 дугаар тогтоолоор “Разноимпекс нэгтгэл” ХК-ний төрийн мэдлийн 51 хувь буюу 524240 ширхэг хувьцааг худалдах доод үнийг анхлан тогтоосноос 20.0 хувиар бууруулж 796.8 сая
Үүнээс 26,0 сая ам долларын зээл эргэн төлөгдөж, 105,3 сая ам долларын үлдэгдэлтэй байна. Засгийн газрын баталгаагаар олгосон зээлийг эргүүлэн төлүүлэх асуудлыг уг аж ахуйн нэгж, байгууллагуудыг хувьчлах үед яаж шийдвэрлэх, зээлийн үлдэгдлийн хэмжээг тогтоох, түүнийг баталгаажуулах талаар тухайн үеийн Засгийн газар, Төрийн өмчийн хороо хангалтгүй анхаарч, хариуцлагагүй хандсанаас хувьчлалын дараа зээлийн төлбөр хариуцах эзэн нь олдохгүй буюу тодорхойгүй, эзэн нь хүлээн зөвшөөрөхгүй болж, үүний уршгаар 105,3 сая ам доллар буюу одоогийн ханшаар 119,5 тэр бум төгрөгийг төлөх эзэнгүй болгон улс тэдний өмнөөс олон улсын байгууллага, хандивлагч улс орнуудад төлөхөд хүрч байна.
Мөн 1991 онд Япон улсаас Агроимпекс, Бөөний худалдаа, Разноимпекс ХК-уудад олгосон буцалтгүй тусламжаар барааны эргэж төлөгдөөгүй үлдэгдэл 1928,6 сая төгрөг байна. Аж ахуйн нэгж, ТӨҮГ-ыг хувьчлахдаа улсын нөөцийн болон зээл тусламжийн барааны үлдэгдлийг тоолж баталгаажуулах, төлбөрийн дутууг барагдуулах талаар тухайн үеийн Засгийн газар, холбогдох яам, газрууд, Төрийн өмчийн хороо хангалтгүй анхаарч байснаар барахгүй, Засгийн газраас хэзээ нэгэн цагт гадаадын улс орнууд, олон улсын байгууллагад эргүүлэн төлөх ёстой их хэмжээний зээлийг хувьчлах үедээ эзэнгүйдүүлж хаясныг маш олон сувгаар эзнийг нь тогтоох эрэл хайгуул хийж, хөрөнгө, хүч зарцуулж байгаа боловч олж тогтоон барагдуулсан нь бага, ёстой тэмээн дээр ямааны гарз гээч нь болж , төрийн өмчид эзэн байгаагүй юм шиг хэтэрхий хариуцлагагүй хандсан байна. Улаанбаатар импекс, ХАА-н материал техникийн хангамж .Улаанбаатар, Махимпекс, Улаанбаатар Ганхийц ХК, Улаанбаатар Бөөний худалдаа ХК, Улаанбаатар БУК, Улаанбаатар Барилга, Улаанбаатар Импекс зэрэг олон арван аж ахуйн нэгжийн хувьчлал хууль тогтоомжийн хүрээнд явагдаагүй, байгууллага, иргэдэд адил тэгш өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлж өгөөгүйгээр барахгүй улсад асар их хохирол учруулсан хувьчлал явагдаж байсны цөөн жишээ энэ юм.
Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж дотоод, гадаадад тодорхой хэмжээний бүтээгдэхүүн нийлүүлж, үр ашигтай ажиллаж байсан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа эргэлтийн хөрөнгийн дутагдал, тоног төхөөрөмжийн хоцрогдлоос голчлон шалтгаалж хэвийн ажиллах боломж нь алдагдсан боловч их хэмжээний үндсэн хөрөнгөтэй аж ахуйн нэгж, эд хөрөнгийг өр зээл ихтэй гэдэг нэрийн дор хувьчлалд үнэгүйдүүлэх арга хэрэглэсэн, хөрөнгийн дахин үнэлгээ хийгээгүй зэрэг сөрөг хүчин зүйлийг бодолцвол төрийн өмчийн хувьчлагдах эд хөрөнгийн 50- иас доошгүй хувь нь үнэгүй хувийн өмчид шилжүүлжээ гэж үзэхээр байна. Орон сууцны байшингийн 1 давхарт байрладаг байр талбай нь 100 хувь хувийн өмчийн байх боломжгүй, тоног төхөөрөмж, эд хөрөнгөгүй шахам байруудыг харьцангуй өндөр үнээр хувьчилсан байхад үйлдвэрэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх боломжтой, үндсэн болон эргэлтийн ихээхэн хэмжээний эд хөрөнгөтэй үйлдвэр, худалдааны томоохонд тооцогдох газруудынэдхөрөнгийгхямдхудалдажхувьчлал шудрага бус нөхцөлд явагдсан байна. Гол төлөв гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр баригдсан хөнгөн, хүнсний аж үйлдвэрүүд, мэргэжлийн төрөлжсөн барилгын байгууллага /трест/-ууд, ашигт малтмалын ордууд, Сэлэнгэ, төв аймгийн зарим сангийн аж ахуйнууд, орон нутаг болон Улаанбаатар хотод байршилтай экспорт, импортын барааны бөөний бааз, трест, нэгдлүүд, худалдааны газрууд, мал эмнэлэг, үржлийн алба зэрэг улсын нүүр царай, хөгжлийн тулах цэг нь болж байсан томоохон газруудын эд хөрөнгийн үнийг 50-60 хувь хямдруулсан үнээр худалдаж, харин орлогын эх үүсвэр багатай хүмүүст илүү нийтлэг үйлчилгээтэй худалдаа, үйлчилгээний байгууллагуудын эд хөрөнгийг боломжоос дээгүүр үнээр худалдаж үнийн хямдруулсан зөрүүгээ нөхсөн нь хувьчлалын дүнд эерэг нөлөө үзүүлж , энэ нь төрд ашигтай хувьчлал болсон мэт харагдуулж байгаа нь олон түмнийг төөрөгдүүлэх үндсийг бий болгожээ гэж үзэж байна. Хөрөнгийн хэмжээхаргалзахгүй алдагдалтай аж ахуйн нэгжийн эд хөрөнгийг нэг төгрөгөөр доод үнэ тогтоож худалдсан нь төрийн өмч үнэгүйдэх бас нэг шалтгаан болсон байна.
ХУВЬЧЛАХ ОБЪЕКТЫГ СУДЛААГҮЙ БАЙЖЭЭ
Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE /* Style Definitions */ table.MsoNormalTable {mso-style-name:”Table Normal”; mso-tstyle-rowband-size:0; mso-tstyle-colband-size:0; mso-style-noshow:yes; mso-style-priority:99; mso-style-parent:”"; mso-padding-alt:0cm 5.4pt 0cm 5.4pt; mso-para-margin:0cm; mso-para-margin-bottom:.0001pt; mso-pagination:widow-orphan; font-size:12.0pt; font-family:”Courier New”; mso-bidi-font-family:”Times New Roman”;}
Нийт хөрөнгө | Хувьчлагдах үнэ | Хувьчилсан үнэ | ||
1 | Өвөрхангай, ойн аж ахуй | 14,0 | 12,2 | 9,4 |
2 | Булган, ойн аж ахуй | 11,4 | 8,9 | 1,0 |
3 | Увс, Шүдэн уул УҮГ | 19,6 | 11,4 | 2,0 |
4 | Ховд, Жимсний аж ахуй | 14,4 | 11,2 | 6,0 |
5 | Дархан, Ургац компани | 20,2 | 0,0 | 22,0 |
6 | Сэлэнгэ, Өгөөж УҮГ | 79,3 | 41,7 | 0,15 |
7 | УБ, ХАА-н үйлд. төв | 30,9 | 14,1 | 15,4 |
8 | Архангай, ХАА-н бирж | 29,0 | 26,6 | 6,9 |
ДҮН | 218,7 | 126,2 | 62,9 сая |
Худалдах доод үнийг нэг төгрөгөөр тогтоож, нийтийн дуудлага худалдаагаар худалдсан зөвхөн хүснэгтэд жишээ болгон авсан 8 нэгжийн худалдсан үнийн дүн нийт хөрөнгийн дүнгээс 71,2 хувиар, хувьчлагдах хөрөнгийн дүнгээс 50,0 орчим хувиар тус тус доогуур байна. Гэтэл ижилхэн 16,6 сая төгрөгийн хувьчлагдах хөрөнгөтэй Ховд, аймгийн ойн аж ахуйн УҮГ-ын худалдах доод үнийг 1,1 сая төгрөгөөр, Дорнод аймгийн ангийн аж ахуйн худалдах доод үнийг нэг төгрөгөөр тус тус тогтоосон боловч Ховдынх 25,0 сая төгрөгөөр, Дорнодынх 102,0 сая төгрөгөөр худалдагдсан байна. Энэ нь хувьчлах үнийг тогтоохдоо тухайн нэгжийн үйл ажиллагааны онцлог, ирээдүйд олох ашиг, эрэлт хэрэгцээ, байршил зэргийг харгалзаж үздэггүй, хувьчлалд судалгаатай хандаж байгаагүйн жишээ юм.
ЗЭЭЛИЙН ГЭРЭЭГЭЭР ХУВЬЧИЛЖ АВАГСАД ТӨЛБӨРӨӨ БАРАГДУУЛСАН УУ
3195,7 сая төгрөгийн нийт хөрөнгөтэй, 798,2 сая төгрөгийн хувьчлагдах хөрөнгөтэй, 33 ХХК- ийг 532,8 сая төгрөгөөр худалдахыг санал болгож 534,6 сая төгрөгөөр, хягаарласан дуудлага худалдааны аргаар 1213,2 сая төгрөгийн хувьчлагдах хөрөнгөтэй 338 нэгжийг 489,3 сая төгрөгөөр, 26 аж ахуйн нэгжийн 1489,3 сая төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийг түрээсийн давуу эрхээр, 21 аж ахуйн нэгжийг зээлийн гэрээгээр тус тус хувьчилсан байна.
1. Төрийн өмчийн хорооны 1999 оны 785 дугаар тогтоолоор “Зүүнбаян Рефанери” ХХК -д 9 жилийн хугацаатай, 3200,2 сая төгрөг төлөх зээлийн гэрээтэйгээр төрийн өмчийн 14 дүгээр байрыг худалдсан бөгөөд худалдан авагч тал 1999 оны төлбөрөө 82-154 хоног хожимдуулсан, 2000- 2002 он, 2003 оны I улирлын төлбөрөө төлөөгүй, Төрийн өмчийн хороо буцаан авах, эсвэл төлбөрийн дутуу 2,6 сая ам долларыг төлүүлэх асуудлыг бүх шатны шүүхэд хандаж хөөцөлдөж буй боловч шийдвэрлэгдэж чадаагүй байгаа нь дэндүү хариуцлагагүй хэрэг юм.
2. Сэлэнгэ аймгийн Найрамдал САА-д байрладаг Цацал ХХК-ны эзэн Нацаг нь 1997 оны 3 дугаар сард Цагаан нуур сумын 800 үнээний фермийг зээлийн гэрээгээр 8,5 сая төрөгөөр хувьчилж аваад, одоо 778,3 мянган төгрөгийн төлбөр хийгдээгүй бөгөөд үлдэгдэл өрөндөө үхэр авахаар тохиролцсон боловч хэрэгжээгүй байна.
3. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын иргэн Даваахүү Алтан булаг сумын 800 үнээний фермийг 1997 оны 3 дугаар сард 18,5 сая төгрөгөөр, зээлийн гэрээгээр авснаас 3,0 сая төгрөгийн төлбөр хийгдэж, 15,5 сая төгрөгийн өр төлөгдөөгүй үлджээ. Даваахүү нь ХОТШ болон ХААН банкинд их хэмжээний зээлийн өртэй тул Сэлэнгэ аймаг дахь банкны өр барагдуулах алба шүүхийн шийдвэрээр баланс дахь хөрөнгийг хурааж авсан байна. Энэ асуудлыг Төрийн өмчийн хороо Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхэд өгөөд одоогоор шийдэгдээгүй ажээ.
4. Сэлэнгэ аймгийн Баянбулаг суман дахь Асрамжийн байгууллагыг Мон-Очир ХХК 16,0 сая төгрөгөөр, зээлийн гэрээгээр авсны 7,0 сая төгрөг нь төлөгдөөгүй үлдсэн, мөн тус ХХК аммиакан хөргүүртэй зоорийн дуусаагүй барилгыг 6,4 сая төгрөгөөр хувьчилж аваад төлбөрийн 50 хувийг төлсөн, Батсайхан эзэнтэй уг ХХК Улаанбаатар хотын 19 дүгээр хороололд байрладаг гэх боловч өрийн үлдэгдлийг барагдуулж чадаагүй байна.
5. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Бороогийн фермийн дуусаагүй барилгыг Улаанбаатар хотын иргэн Талын айл ХХК -ны эзэн Д.Аюуш 40,0 сая төгрөгөөр хувьчилж аваад төлбөрийн 50 хувийг хийгээд өөрөө сураггүй болж, ферм нь ч байхгүй, тоосгон байрыг нь зөөгөөд дуусгасан байдалтай байгаа юм байна.
6. Зээлийн гэрээгээр хувьчилсан эд хөрөнгийн дотроос хамгийн том бөгөөд өр төлбөрийн асуудлыг зайлшгүй авч үзэж шийдвэрлэх шаардлагатай объектын тоонд “Чингис хаан” зочид буудал орж байгаа юм.
“ЧИНГИС” ЗОЧИД БУУДЛЫГ 15 САЯ АМ.ДОЛЛАРЫН ЗЗЭЛЭЭР АВСАН Сү.БАТБОЛД 0НДӨР ҮНЭЭР ЗАРЛАА ХЭМЭЭН ЗАРГАЛДЖЭЭ
“Чингис хаан” зочид цогцолборын барилгыг анх 1987 онд эхэлж, 1991 онд “Сэлэнгэ” нэрээр барьж дуусгахаар төлөвлөж, барилгыг 26,0 орчим мянган ам метр талбайтай, зочин хүлээн авах 182 өрөөтэй байхаар тооцсон байжээ. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байсныг харгалзан улсын чанартай томоохон объөктууд болох Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр, Багахангайн Махкомбинат, Чингис хаан зочид буудлыг банкны зээлээр санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн тогтоолыг Засгийн газар 1991 онд гаргаж, хэрэгжүүлж эхэлжээ.
Тэр үед банкуудын арилжааны зээлийн хүү өндөр байснаас зээлийн төлөлтөд хүндрэл гарч болзошгүй болсон тул өөр арга зам эрх болсон байна. Уг дуусаагүй барилгын үнэлгээний асуудлаар Сангийн яам, Өмч хувьчлалын комисстой зөвшилцөөд Засгийн газар 1994 онд 79 дүгээр тогтоол гаргаж, дуусаагүй барилгыг 15 сая доллартай тэнцэх төгрөгөөр үнэлж хувьчлахаар тендер зарлахад хэд хэдэн компани өрсөлдсөнөөс “Алтай трейдинг” ялагчаар тодорч 1997 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авчээ. Объектыг хүлээн авах үед 15,0 сая ам доллартай тэнцэх 6,2 тэрбум төгрөгийн төсвийн өр, Ардын банкнаас олгосон 990,0 сая төгрөгийн зээлийн үндсэн, 2,1 тэрбум төгрөгийн хүүгийн, бүгд 3,0 тэрбум төгрөгийн зээл, хүүгийн өр, Говь, МИАТ компаниас уг буудлын хувьцаа эзэмшүүлэх нөхцөлтэйгээр 1991-1992 онд Засгийн газрын шийдвэрээр олгуулсан 1,15 сая ам доллар, нийт 10,0 орчим тэрбум төгрог, 1,15 сая ам долларын өртөгтэй, 60 хувийн гүйцэтгэлтэй байжээ. Алтай трейдинг компани нь “Чингис хаан” зочид буудлын цогцолборыг ашиглалтанд оруулсан 1996 оноос хойш 260,0 сая төгрөг, 570,0 мянган ам доллар, банкны зээлийн төлбөрт 730,0 сая төгрөг, Засгийн газрын шийдвэрээр тухайн үед хөрөнгө оруулалт хийсэн Говь, МИАТ компанийн 650,0 сая төгрөгийн төлбөрийг тус тус барагдуулсан бөгөөд энэ хугацаанд улсын төсөвт татвараар 1 тэрбум төгрөг төлсөн байна.
Уг цогцолборыг харьцангуй өндөр үнээр хувьчлагдсан гэж үзэж, дахин үнэлгээ хийх асуудлыг судалж үзэхийг УИХ- ын шалгалтын дүнг үндэслэн Төсвийн байнгын хорооноос 2001 онд Төрийн өмчийн хороонд чиглэл өгсөн боловч энэ талаар одоогоор тодорхой шийдэлд хүрсэн юм байхгүй байна.
“ТУУЛКАШЕМИРААС ХӨРӨНГӨ ХУДАЛДАЖ АВСАН ЭТГЭЭД ШҮҮХЭД ХАНДАЖ БОЛНО”
“Монкашемир” ХХК-ийн Говь ХК-д оногдох хэсэг /739.8 сая төгрөг/-ийг 450.0 сая төгрөгөөр Туул кашемир ХК-д худалдах шийдвэр Говь ХК- ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 1999-06.16- ны өдрийн ” хурлаар гаргажээ. Говь ХК, Туул кашемир ХК нь хамтран Монкашемир ХХК-ийг үүсгэн байгуулсан бөгөөд Говь ХК өөрийн эзэмшлийн хувийг Туул кашемир ХК-д худалдах үед Монкашемир ХХК- ийн нийт хөрөнгийн 51,4 хувь /739.8 сая төгрөг/- ийг Говь ХК, 48.6 хувь /711.2 сая төгрөг/-ийг Т уулкашемир ХК тус тус эзэмшиж байжээ. Эндээс харахад Говь ХК, Туулкашемир ХК нь дундаа хэсгээр өмчлөгчид юм. Тухайн үед үйлчилж байсан Иргэний хуулийн 91.1-д “эд хөрөнгийг дундаа хэсгээр өмчлөгчдийн аль нэг нь өөрт оногдох хэсгээ худалдах, түрээслэх тохиолдолд энэ тухай бусдадаа мэдэгдэх үүрэгтэй бөгөөд тэдгээр нь уг хэсгийг тэргүүн ээлжинд худалдан авах буюу түрээслэн авах эрхтэй. “ гэж заасан байна. Үүнийг судалж үзэхэд дундаа хэсгээр өмчлөгч этгээд өөрт оногдох хэсгээ худалдах тухайгаа нөгөө талд мэдэгдэж, саналыг нь авах процесс зохих журмын дагуу явагдаагүй, мөн Төрийн өмчийн хорооноос өгсөн чиглэлийн дагуу Говь ХК- ийн оногдох хөрөнгийг Туулкашемир ХК 739.8 сая төгрөгөөр худалдаж авахыг зөвшөөрөөгүй бол Говь ХК өөрийн хувийг Төрийн өмчийн хороонд худалдах ёстой байсан.
Гэтэл Төрийн өмчийн хорооноос өгсөн чиглэлийг Говь ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл зөрчсөн байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 56.1-д зааснаар Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрд ногдох хувьцаа, ногдол хувийгТөрийн өмчийн хорооны шийдвэрээр худалдах ёстой. Монкашемир ХК дахь Говь ХК-ийн ногдол хувийг худалдах тухай шийдвэрийг Төрийн өмчийн хороо гаргаагүй байхад Говь ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл дур мэдэн худалдах шийдвэр гаргасан нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн байна. Иймд Говь ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 1999 оны 20 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар Төрийн өмчийн хороо шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлагатай.
Шүүхэд нэхэмжлэл гарган Говь ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 1999 оны 20 дугаар тогтоолыг хүчингүй болгосон тохиолдолд дараахь үр дагавар гарна: а/ Говь ХК-иас өөрийн ногдол хувийг Туулкашемир ХК-д худалдсан гэрээ хүчингүй болно. бI Туулкашемир ХК Говь ХК-иас худалдаж авсан хөрөнгөө бусдад худалдсан гэрээ хүчин төгөлдөр бус байх ёстой. Туулкашемир ХК Говь ХК-иас худалдаж авсан хөрөнгөө бусдад худалдсан гэрээ хүчин төгөлдөр бус болбол Туулкашемир ХК-иас хөрөнгө худалдаж авсан этгээд өөрт учирсан хохирлоо Говь ХК-иар арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.
Эх сурвалж: Хар дэвтрээс авав
URL: