Батаарын хэрэгт БСШУЯ, ГЕГ, ХХЕГ-ын өмнөх удирдлагуудыг шалгаж байна

 

Харийн нутагт хууль бусаар зарагдах гэж байсан үлэг гүрвэлийн хэрэгт БСШУЯ, ГЕГ, ХХЕГ-ын өмнөх удирдлагуудыг шалгаж эхэлжээ. Монголын хилийг хэзээ, хэрхэн давсан нь тодорхойгүй байсан Батаарыг манай улсын болон АНУ-ын хамтарсан ажлын хэсэг бүтэн жилийн турш ажилласны хүчинд саяхан буцаан авчирсан юм.
Үлэг гүрвэлийн араг ясыг Монголоос АНУ-д аваачиж, дуудлагаар худалдаалах гэж байсан Эрик Прокопи, Крис Мур нарыг Америкийн шүүх гэм буруутайг нь тогтоосон. Гэвч эдгээр хүмүүс монголчуудын тусламж дэмжлэггүйгээр энэхүү түүхийн их хэмжээний үнэт олдворыг гаргана гэдэг боломжгүй зүйл.
Тиймээс ЭЦГ болон УМБГ-аас ажлын хэсэг томилогдон ажиллаж эхэлсэн юм. Түүнчлэн уг хэрэгт холбогдуулан хэд хэдэн хүнийг шалгаж, байцаалт авч эхлээд байгаа аж. Тодруулбал, “Чингисийн говь” ТББ-ын захирал Түвшинжаргал, түүний эхнэр Болортуяа, МУИС-ийн ректор байсан Н.Болдсүх нарын хүмүүс оролцсон болох нь тогтоогджээ.
Шалгагдаж байгаа гурван хүн нас барсан бөгөөд түүний нэг Түвшинжаргал юм байна. Нэлээд хэдэн сарын турш сур дуулиантайгаар яригдаж байж эх орондоо ирсэн батаарын хэрэгт дээрхээс гадна хувиараа яс олборлогч нэр бүхий найман хүнийг холбогдуулан шалгаж байгаа юм.
М.Өнөржаргал
Эх сурвалж: 

URL:

Сэтгэгдэл бичих