Камержуулах төсөл мөнгө завших арга болжээ
63 МЯНГАН ДОЛЛАРЫН КАМЕР 350-400 МЯНГАД ХҮРЧЭЭ
Нийслэлийн гудамж, замд замын хөдөлгөөнийг хянах болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор камер суурилуулах болсон талаар цагдаагийнхан ярьдаг. Тиймдээ ч Энхтайвны өргөн чөлөө буюу Офицеруудын ордноос Таван шар хүртэлх төв зам дагуу хяналтын телекамер суурилуулах тендер зарлаж, шалгарсан компанитай нь гэрээ байгуулсан тухай НЦГын албаны хүн хэлж байгаа. Мэдээж гудамж, замд камер суурилуулж, гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлэх нь дэлхий нийтийн чиг хандлага. Европын өндөр хөгжилтэй орнуудын нэг Англид нэг хүн өдөрт дунджаар 300 камерт дүрээ үлдээдэг гэсэн статистик бий. Авто замын болон бусад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, албан байгууллагын, үйлчилгээний газрын гээд олон камерт бичигдэж байгаа. Харин өнөөдөр манай гудамж, талбайд суурилуулсан телекамерын ихэнх нь тухайн хүний хэн болохыг таньдаггүй, автомашины улсын дугаарыг арай гэж ялгадаг гэж олон хүн шүүмжилдэг.
Замын хөдөлгөөний хяналтын камерын тендерт шалгарсан БНСУ-ын компанийнхныг чанаргүй, хуучирсан, тус улсдаа ашиглалтаас хасагдсан төхөөрөмж нийлүүлэх гэж буйг ЗЦГ-ынхан болон нийслэлийн Авто замын газраас эсэргүүцэж байсан боловч үр дүнд хүрэлгүй түүнийг нь суурилуулсан. Улаанбаатар хотын 29 уулзварт суурилуулсан камер нь шаардлагатай зарим бичлэгийг хийж чаддаггүй гэж учир мэдэх хүмүүс шүүмжилдэг. Тэдний суурилуулсан камер ердөө нэг км-ийн радиуст байгаа, камерын дуран харсан зүгт гарсан осол, зөрчлийг л бичдэг гэсэн. Камерын дуран өөр тийш харсан тохиолдолд ард нь хүн дайраад зугтаж байсан ч бичих боломжгүй. Түүнээс гадна өвөлдөө царцаад камер нь эргэхгүй байх, дуранг нь цас, утаа тортог бохирдуулах зэрэг дутагдал байнга гардаг юм билээ. Түүнчлэн нарны өөдөөс харахаараа, эсвэл оройн цагаар гэрэл өөдөөс нь тусахаар бичлэг хийж болдоггүй.
БНСУ-ын санхүүжилтээр Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс тендер зарлаж эхлэх үед манай монгол инженерүүд ЗЦГ-ын холбогдох албаны хүмүүст “Таван сая долларт нь багтаагаад бүх тоног төхөөрөмжийг нь суурилуулаад өгье” гэсэн саналыг хэд хэдэн удаа тавьж байсан юм билээ. Харамсалтай нь эрхтэн дархтанууд монгол залуусаа үл ойшоож, солонгосчуудын хаяж буй “хогийг” авч үлдэв. Түүнээс гадна солонгосчуудын санхүүжилтээр ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд хэрэгжүүлсэн “Холбоо, хяналт, мэдээллийн нэгдсэн сүлжээ-Мон-7” төсөл 14.8 тэрбум төгрөгийн өртөгтэй. Энэ төслийн хүрээнд БНСУ-ын “LG CNS” компани нэгэн компаниас 15 ширхэг хяналтын камер худалдан авчээ.
Энэ 15 камерын үнэ 63.3 мянган ам.долларыг БНСУ-ын тал Монголын компанид шилжүүлжээ. АНУ-аас монгол компаниар дамжуулан ийм үнээр авсан камераа ХЗДХЯ, ЦЕГ-т хүлээлгэн өгөхдөө зургаа дахин нугалсан өндөр үнээр буюу 366.286 ам.доллараар “шахжээ”. Энэ тухай Үндэсний аудитын газраас хийсэн шалгалтын тайланд дурдсан байна. Тухайлбал, “Төслөөр нийлүүлсэн хөрөнгийг зах зээлийн жишигтэй харьцуулахад өндөр үнэтэй. Хоёр төслийн үйл ажиллагааны санхүүгийн баримт материалд аудит хийхэд хүнд рэл бэрхшээлтэй байсан бо ловч төслөөр нийлүүлсэн зарим техник, тоног төхөөрөмжийн үнэ өртгийг интернэт болон үйлдвэрлэгч компанийн цахим хуудас дахь үнэтэй харьцуулахад зөрүүтэй, зах зээлийн дунджаас хэт өндөр байна” гэжээ.
ХАЙЛААСТЫН ГЭР ХОРООЛЛЫН КАМЕРУУД АЖИЛЛАДАГГҮЙ
Замын хөдөлгөөний хяналтын камераас гадна нийг мийн хэв журам хамгаалах зорилгоор нийслэлийн гудамж, тал байд камер суурилуулсан. Чингэлтэй дүүргийн нутаг, Хайлааст, Баянгол дүүрэг, мөн Багануурт ийм камер байгаа. Түүнээс гадна нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэрийг хамгаалахаар хэд хэдэн газарт хяналтын камер тавьсан. Цагдаагийн байгууллагаас тендер зарлахад “Сектех сервис” гэх компани ялжээ. Гэтэл энэ камер хэрэг илрүүлэх нь бүү хэл ажиллахгүй нь олон болсон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр бишгүй гарч байна. Гачуурт дахь ундны усны дээд эх үүсвэрийг хянахаар тус компанийн тавьсан телекамераас ажилладаг нь цөөн үлджээ. Дотоодын цэрэг, Ус сувгийн удирдах газар хамтран “Ус хангамжийн эх үүсвэрийн обьектуудыг холбоо, дохиолол, теле хяналтын хэрэгслээр тоноглох төсөл”-ийг боловсруулан, худаг тус бүрт нэг, бүтэн эргэдэг нэг, нийтдээ 28 ширхэг камер суурилуулах захиалга өгсөн юм байна. Гэтэл ердөө дөрөв нь л ажиллаж байгаа гэнэ.
Нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэрийг хя нах үүрэгтэй камерууд ажиллагааг үй, дотоодын цэргийн харуулууд л хамгаалж байгаа юм. Уг нь телекамер гэдэг бол хүний ажлыг хөнгөвчилсөн, аливаа хөдөлгөөн, дулааныг мэдэрдэг байх ёстой гэж барууны өндөр хөгжилтэй орнуудад шаарддаг. Стандарт нь ч тийм байдаг юм билээ. Гэтэл өнөөдөр нийслэлийн гудамж, талбайд тавьж буй хяналтын камеруудын чанар, стандартын талаар ярих ч юм биш. Чингэлтэй дүүргийн XIIIXVI хорооны нутаг дэвсгэрт хяналтын камер суурилуулах тендерт мөнөөх л “Сектех сер вис” компани шалгарсан аж. Гэтэл тэнд тавьсан 40 ка мер ажиллахгүй байгаа гэнэ. Чингэлтэй дүүргийн дээрх хороодод Хайлаастын гэр хороолол багтдаг. Тэнд өвөлдөө утаа ихтэй, эрт харан хуй болдог, гэрэлтүүлэг муу тай. Харамсалтай нь, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх учиртай камер нь утаан дундаас хүнийг хэн болохыг нь таньж чаддаггүй, 40 градусын хүйтэнд хөлдөөд ажилг үй болдог, машины дугаар ч харах чадваргүй юм байна.
Уг нь орчин үед теле камерууд улам өндөр нарийвчлалтай болж, харанхуй үед ч өдөр мэт харах чадалтай бо лоод байгаа юм билээ. Биетээс ялгарсан дулаанаар хөдөлгөөн мэдэрдэг камерыг нэлээд эрт нээс ашиглах бол сон. Тэр ч байтугай хүйтэн нөхцөлд ажиллах боломжтой, өөрийгөө халаадаг камер ч бий болсон. Харин “Сектех сервис” компанийнхан чанарын шаардлагад нийцэхгүй, 20 гра дус хүртэл хүйтэн нөх цөлд л ажиллах боломжтой, манай орны эрс тэс уур амьсгалд тэр бүр зохицохгүй камер суурилуулсан нь үр дүнгээ өгөхгүй байх нэг үндэслэл болсон аж. Хай лаастад суурилуулсан каме рыг саяхан НЗДТГ-аас шалгасан байна. Тус газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулгын гарын үсэгтэй албан тоотод “Суурилуулсан хяналтын камерын хэвийн үйл ажиллагаа алдагдсанаас гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд үр дүнгээ өгөхгүй байна гэж үзлээ” гэжээ. Камер ажиллахгүй, хүн танихгүй, машины дугаар тэм дэглэж авч чадахгүйг хэдийнэ мэдсэн этгээдүүд тэр хавиар гэмт хэрэг үйлдэх нь ихэссэн гэнэ.
Тухайлбал, өнгөрсөн гуравдугаар са рын 30-нд иргэн Ц.Ган-Од дээрмийн гэмт хэргийн золиос болжээ. Тэрбээр “Би энэ оны гуравдугаар сарын 30-ны үдэш Хайлаастын Усан сангийн орчмоос такси хөлслөхөөр гар өргөсөн юм. Гэтэл “Элентра” маркийн автомашинтай хүмүүс надаас нэлээд хол зогсоод, хоёр хүн бууж ирсэн. Тойроод явах гэж байгаа юм болов уу гэтэл уг хоёр залуу намайг боомилж, хэтэвчтэй 300 мянган төгрөг дээрэмдээд зугтсан. Би тэр оройдоо цагдаад хандаагүй. Маргааш нь тэр хавьд камер тавьсныг санаад, магадгүй дээрэмчдийн машины дугаарыг бичсэн байх гээд Хайлаастын цагдаагийн хэлтэст очиж учир байдлаа хэлэхэд, камер өвлөөс хойш ажиллахгүй байгаа гэсэн. Чанарын шаардлага хангахгүй, хулхи камераас болж би хоёр удаа хохирсон хүн. Нэг нь саяын энэ тохиолдол. Нөгөө нь өнгөрсөн аравдугаар сард болсон. Нэг уушийн газраар үйлчлүүлж байтал гурван залуу намайг тэндээс чирч гарган зодохыг завдсан юм. Хоёр нь миний гарыг барьж, нэг нь цохихыг завдахад би зугтаж амжсан. Гэтэл тэд үгээ нийлүүлэн миний эсрэг гомдол гаргаж, би шүүхээс хоёр жил тэнсэн харгалзах ялаар шийтгүүлээд байна. Уг нь хэрэг бүртгэгчдээ учир байдлаа хэлж, уушийн газрын камерын бичлэгийг үзээч гэсээр байтал үзээгүй. Намайг өөрөө яваад аваад ир гэсэн. Би өөрөө очиж баарныханд учраа хэлтэл 14 хоног болоод устдаг гээд гаргаж өгөөгүй. Үүнээс болж би хоёр жилийн тэнсэн харгалзах ялаар шийтг үүлчихээд байна” гэж ярилаа.
“Сектех сервис” компанийн суурилуулсан камерууд энэ мэтээр тараа таниулаад байхад удаа дараагийн тендерт шалгардаг нь хачирхалтай. Магадг үй тус компани цаг даа, дотоодын цэргийн байгууллагатай холбоотой тендерт ялдаг нь тус компанийн захирал, цагдаагийн ху рандаатай холбоотой бай хыг ч үгүйсгэхгүй. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Багануур дүүрэгт өнгөрсөн жил тус компанийн суурилуулсан телекамерууд ажиллахаа больж, саяхан “Сектех сервис”-ийнхэн зас вар лана хэмээн очсон сурагтай.
ТЕЛЕКАМЕРЫН СТАНДАРТ БАЙХГҮЙ НЬ ТӨРД ХОГ “ШАХАХ” ҮҮДИЙГ НЭЭЖЭЭ
Өнөөдөр манай зах зээлд орж ирээд байгаа теле камеруудын дүрсний нягтрал муу, орчин нөхцөлдөө тохирохг үй нь олон байгаа. Харуул хамгаалалт, дохиолол хяналтын чиглэлээр бизнес эрхлэгчид үнэ хямд, чадал муутай төхөөрөмж оруулж ирж буй гэж хэлж болох. Гэвч нөгөөтэйгүүр харуул хамгаалалт, хяналтын камерын нэгдсэн стандарт Монгол Улсад огт байдаггүй нь чанаргүй бүтээгдэхүүн орж ирэхэд нөлөөлж байгаа юм. АНУ, Япон гээд өндөр хөгжилтэй орон бүү хэл БНХАУ-ын ӨМӨЗО камераар хотоо болон орон нутгийнхаа хурдны замын хөдөлгөөнийг бүрэн хянаж байдаг. Тэдний ашиглаж буй камер олон улсын стандартад нийцсэн. Олон улсын стандартаар бол өдөр ч, шөнө ч тухайн объектыг ялгаж чаддаг, хүйтний нөх цөлд өөрийгөө халаадаг, сүлжээний утсанд гэмтэл гарсан тохиолдолд ч камер дүрсээ бичиж, санах ойдоо хадгалдаг байх шаардлагатай байдаг юм билээ. Гэтэл өнөөдөр манайд те ле ка мерын стандарт гэж хуучирсан аналог системд суурилсан стандарт мөрддөг гэж Стандартчилал хэмжил зүйн газрын албаны хүн хэлж байна.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бараг бүх өрөөг телекамераар хянахаар болсон гэдэг. Түүгээр ч зогсохгүй, хүн тэй уулзах тохиолдолд хяналтын камертай өрөөнд уулз гэх шаардлага тавьж байгаа гэх. Төрийн байгууллагуудын алба хаагчдын өрөө камертай байх нь алба хаагчдынхаа эрхийг зөрчиж байна гэх хүн ч бий юм. Телекамер манайд шаардлагатай юу гэвэл үнэхээр шаардлага тай. Дэлгүүр, банк, худал дааны төв, үзвэр үйлчил гээ ний зэрэг хүн олноор хөлх дөг газарт орчин үеийн дэв шилт тоног төхөөрөмж хэрэг тэй. Тиймдээ ч томоохон бан кууд алхаар цохиод ч хагардаг гүй, ямар ч доргилтыг тэсвэрлэдэг, өдөр шөнө, цаг агаарын ямар ч нөхцөлд хэвийн ажилладаг, өөртөө санах ойтой теле ка мер тавиулах саналыг ний лүүлэгчдэд тавьдаг юм билээ. Харин төрийн байгуул лагынхан үүний эсрэгээр аналог камер захиалж байх жишээтэй.
ШШГЕГ-ынхан Цагдан хорих төвдөө нэлээд олон камер суурилуулахаар тендер зарлаж байж. Тэдний тавьсан шаардлага нь 2000 оноос өмнөх үеэ өнгөрөөсөн ка мерууд байсан аж. Тендерт орол цохоор материалыг нь худалдан авсан компани орчин үеийн техникийн дэвшлийн талаарх мэдээллийг тус газрын удирдлагад өгөхөд “Бидний авах гэж байгаа төхөө- рөмж та нарт падгүй, тендерт оролц вол оролц” хэмээн загнаад, хөөх шахам гаргасан гэнэ. Хэрэв ШШГЕГ-ын удирдлага хүнээс үг сонсож, хэрэгцээт тоног төхөөрөмж, теле камераа судалж, орчин үеийн хийг авсан бол Цаг дан хорих 461 дүгээр ангид гарсан галын бичлэгийг хэн нэгэн устгах боломжгүй, хоригдогч Ш.Баавар хэний буруугаас галд түлэгдсэн та лаар маргаан дэгдэхгүй байх боломжтой байсан. Магадгүй аналог төхөөрөмж захиалж авч байгаа нь тендерийн хө рөнг өөс тус газрын хуучин эрх тэн дархтанууд авсан байх гэ сэн хардлагыг төрүүлж буй юм. Сүүлийн үед сургууль, цэцэрлэгийг телекамерын системд холбохоор ярьж байгаа. Магадгүй энэ нь багш нар нь хүүхдүүдтэй зүй бусаар харилцдагийг зогсоох нэг байж болох. Гэхдээ бас л үр ашиггүй, хөрөнгө зарсан ажил бүү болоосой.
URL: