НООТОЙ НОЦТОЙ: Улс төр, олигархиудын луйвар

Ноцтой: 1. Монгол орон даяар л сонгуулийн салхи сэвэлзээд эхэлцэн байна. Монголын ард түмний тархин дээр эргэлдэх манангын нөхдөд дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэх ганцхан жилийн хугацаал үлдэж. Гэтэл эрхэм сайд дарга нар иргэдийн чихэн дээр нь цэцэг ургуулж, монгол орны баялагыг нам харгалзахгүйгээр хуваан цөлмөснийхөө дараа би үххээр чи үх гэдэг шиг юм яриад эхлэж байна. Бүтэн гурван жил нэг хөнжилд шургаж, өөр нэртэй нэг хүн шиг амьдарсныхаа дараа одоол салах цаг нь болсон хэмээн огцом тэнэгтэж эхлэж байна. Товчхондоо бол АН-ын нөхөд хамтарсан засагын газараас гарах цаг нь болсын гэнээ. Тэдний энэ яриа Монголын ард түмэнийг басамжлан доромжлож байгаатай утга нэг дуулдаад байх юм. Анхандаа эхнэр нөхөр шиг аялаж бүтэн гурван жил ард түмний тогоотой хоолноос нь хумслаж идчихээд буруу нь ардын нам шүү хэмээн зааж өгөөд явах гэж байгаа юм байх. Асуудлын гол нь намдаа биш хамтарсан нэрээр халхавч хийсэн хариуцлагагүй засагын газарын буруу байх учиртай. Тэдний хэн нь Ардын намых хэн нь ардчилсан намых байх ердөө ч хамаагүй зүйл. Гэтэл АН-ыхан анхнаасаал хамтарсан засагын газарын бүрэлдхүүнд орсон нь буруу байсан юм. Тэгэхээр одоо засагын газараас гарах нь зүйтэй гэх шиг юм ярьж өнөөх үхрийн сүүлэн дээр хутга гэдэг шиг юу юугүй бүрэн эрхийн хугацаа нь дуусахтай зэрэгцээд засагын газарын бүрэлдхүүнээс гарах тухай юмыг яриад эхлэж байна. Тэдний энэ бодол зорилго нь эрүүл сэтгэдэг хэнийч нүдээр хархад ирэх сонгуулийг харцан, дээрээс нь ямар нэгэн хариуцлагын асуудал хөндөгдхөд нэр цэвэр үлдэх гэж хичээсэн муйхар санаа агуулж байгаа нь тодхон харагдаж байна. Тэгээд иргэд ард түмэн тэдний хууран мэхэлсэн худал амласан бүрийг нь нэххээр өнөөх 7 сарын 1 шиг хариуцлага хүлээх хүнгүй болцон байх нь тодорхой юм байна.
Ноцтой: 2. Монголын залуус харийн оронд боолын хөдөлмөр эрхлэж, эрүүл мэнд, амь биеэ золиослон байж таван төгрөг цуглуулан монголд байгаа аав ээж ар гэрээ тэжээдэг болсон. Өнөөдөр яг эд хийж бүтээх хөдөлмөрийн насны 30 мянган монгол залуус харийн оронд хөдөлмөр эрхлэж байгаа бөгөөд тэд оюун ухаан мэдлэг чадвараараа гологдох бус хятадад төрөөгүй монголд төрснөөрөө эх орондоо гадуурхагдснаас явж байгаа гээд хэлчихэд буруудхааргүй юм. Дэлхийд данстай Майкрасофт, Гүүглээс эхлээд аж үйлдвэрийн паркуудад хүртэл монгол залуус амжилттай ажиллаж чадаж л байна. Гэтэл Монголын төр засаг монголын хөдөлмөрч иргэдээсээ илүү хятадын хар шаахайтнуудэд дэндүү их хайртай болтой юм. Тэд зөвхөн Монголын уул уурхайн компани гэсэн нэр зүүж, баялагын мөлжлөг явуулж байгаа Оюутолгойд зориулан ажиллах хүчний 90-10 гэсэн харьцааг одоогийн байдлаар 60-40 болгон өөрчлөж амжаад байна. Энэ нь юу гэсэн үгийн гэхээр оюутолгойд ажиллах 100 хүн тутамын 90 нь Монгол байх юмаа гэсэн уран зөгнөлт үлгэр байсан юм. Харин одоо бэлгэ тэмдгийн төдий тэр 60-40 гэсэн харьцаанд ч монголчууд багтаж чадахгүйл байгаа. Эхний ээлжинд Оюутолгой 2 мянган хятадыг аль хэдийн оруулаад ирцэн байгаа. Харин монгол улсын засагын газарыг ятгаж нууц хуралдаан хийлгэж байгаад нэмж 7 мянган хятад иргэдийг оруулж ирхээр болж тохиролцоо хийлээ. Хятадаас бараа бүтээгдхүүн биш хүн ачсан галт тэрэгний цуваа аль хэдийн монголыг чиглэн хөдөлсөн байгаа. Ингэж иргэн хүн нь эх орондоо гадуурхагдах төрийн бодлого харийн гийчдийн захиалгаар хэрэгжиж, монгол хүний үнэ цэнийг улам бүр унагасаар байхуу. Оюутолгойд монгол хүн ажлаагүй биш ажиллаж байгаа тэр үнэн. Гэхдээ юу хийдэг ямар хүмүүс нь монголчууд юм бэ гэдгийг хэн бүхэн гадарлаж байгаа. Угаагч арчигч, үйлчлэгч, цэвэрлэгч, үсрээл жолоочоос хол явсан нь алга. Гэтэл тэрнийг өндөр цалинтай ажлын байр бий болгосон гэж ярьхымуу яахын бэ.
Ноцтой: 3. Монголын төрийг ямар хүмүүс түшилцэж ард түмнийхээ төлөө юу хийж бүтээж, их хуралын гишүүн гэсэн сэтэртэй нэр зүүснээсээ хойш хэн нь хэн байж ажилваа гэдгийг дүгнэх цаг болсон. Үнэнийг хэлхэд төрд сонгогдсон хүмүүсийн дийлэнхи нь ард түмний төлөө гэсэн уриа лоозонгын дор хувийн бизнесээ цэцэглүүлэх ганцхан зорилготойл ажилдаг болж. Төрийн албанд мордхын хазгайгаар орсон бол явах зам нь хазгай байдаг жишэг тогтож төрийн албаны нэр хүндийг ашиглан хувийн бизнесээ сагсайтал нь цэцэглүүлж чадсан тэр эрхмүүдийг УИХ-ын гишүүн Чойжилсүрэн өнгөлөж байна. Эрхэм гишүүн Чойжилсүрэн 2008 оны сонгуульд Увс аймгаас нэр дэвшихдээ улаан цайм сонгогчдод мөнгө тарааж байгаад гардуулчихсан. Булайгаа дэлгүүлж байж суух газаргүй болсон тэрээр нэгэнт цайсан гэж бодоод иргэдэд тарааж байсан 10 мянгаа 50 мянга болгож өсгөөл их хуралын гишүүн болсон билээ. Тэр үедээ Чойжилсүрэн Хурд хүнс, Хурд авто, Хурд груп гэсэн гурван компанийг эзэмшдэг байсан бол сонгогчдыхоо төлөө ажилсан гэх энэ гурван жилийн хугацаанд өөрийн эзэмшлийхээ компаний тоог 6 аар нэмээд амжжээ. Одоо эрхэм гишүүн Чойжилсүрэнд нийт 9 компани эзэмшилд нь байдаг болж. Ингээд болоогүй түүнийн дансан дахь хадгаламжын хэмжээ ч нэмэгдсэн дүнтэй гарчээ. Тэгэхээр Чойжилсүрэн гишүүн өнөөдрийн монголын төрөөс төрөн гарч буй шинэ тербумтнаар зүй ёсоор нэрлэгдэж байгаа юм. Тэрээр их хуралд гишүүнээр сонгогдсноосоо хойш хүний урманд нэг ч хуулийг өөрийн толгойгоор санаачлан батлуулж үзээгүй. Нэг ч удаа иргэний эрх ашигын үүднээс дуугарч амжаагүй л байгаа. Их хуралын гишүүн нэр зүүснээсээ хойш төр түмний ажлаас байнга хойш суудаг байсны шалтгаан нь хувийн бизнестээ хэт их анхаарсны илрэл байсан бололтой.


URL:

Сэтгэгдэл бичих