“Financial times’’ Лондонгийн сонирхлыг дүгнэжээ
Лондонгийн бирж Монголын хөрөнгийн биржийн менежментийг хийх болсон талаарх мэдээлэл гадаадын хэвлэлийнхний ч анхаарлын төвд байна. “Financial times’’ ч өөрийн үгээ хэлжээ. “Канадын эрх бүхий байгууллагууд Лондонгийн хөрөнгийн бирж, Тронтогийн Хөрөнгийн Биржтэй нэгдэх хэлцлийг ярилцаж байгаа энэ үед Лондонгийн Хөрөнгийн биржийн захирал Ксавиэр Ролет Монголд байгаа нь анхаарал татахын зэрэгцээ сонирхолтой санагдаж байна. Тэр Монголын Хөрөнгийн биржтэй гэрээ байгуулахаар том нэгдлийн чухал асуудлын өмнө Азийн Монголыг тавьжээ. Лондон монголчуудад биржээ шинэчлэхэд нь зөвлөгөө өгнө. Мэдээж энэ жирийн нэг гэрээ биш. Байгалийн баялгийн их нөөцдөө суурилж хөрөнгө босгох хүсэлтэй Монголын зах зээлийн хөгжлийн гараан дээр Лондон анхаарал хандуулж эхэлсэн нь цаанаа учиртай. Түүхий эдийн хүчирхэг урсгалыг Лондон руу татах гэсэн зорилго байж мэднэ…. Монголын Ерөнхий сайд “Лондонгийн Хөрөнгийн бирж манай улсын зорьж байгаа зүйлийг гүйцэтгэж чадах найдвартай түнш” гэж дүгнэжээ. Монголын Засгийн газар Үндэсний хөгжлийнхөө зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд үнэт металл, уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татах бодлого барьж байгаа. Дэлхийн анхаарлыг татсан Тавантолгойг хувьчлах төсөл үүний нэг баталгаа юм. Дэлхийн хөрөнгө оруулалтын томоохон банк, уул уурхайн компаниуд Тавантолгойг эргэлтэнд оруулах асуудалд анхаарлаа хандуулж байна. Засгийн газар шинэ компанийн 20 хувийг Монгол улсын иргэдэд эзэмшүүлж, хувьцааг нь Монголын Хөрөнгийн бирж дээр арилжих нөхцөл тавьсан. Гэхдээ хөрөнгийн биржийн хөрвөх чадвар муу, хөгжлийн түвшин сул байгаа” хэмээн тус сонин дээр онцолсон байна.
URL: