Дунд голын замын зүүн хэсгийг хаалаа

27278jhyuДунд гол, үйлдвэрийн гудамж, 19-р хорооллын арын 4 км авто замын шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэхээр. 5 сарын 20-ны оройн 22 цагаас эхлэн тус замын зүүн хэсэг буюу Гандийн гудамжнаас Энхтайваны гүүр доогуур гараад Петровис Шатахуун түгээх станц хүрэх 500 метр замыг хаагаад байна. Ажлыг “Си Эф Си групп” ХХК гүйцэтгэхээр гэрээ байгуулсан бөгөөд 6 сарын 05 хүртэл зам хааж, дулааны компенсаторын өргөтгөл болон цахилгааны сувагчлалын ажлыг давхар хийх юм. Мөн нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын захиалгаар Дунд голын эргийн дагуу тулц бетон хана хийнэ.
Өнөөдрийн байдлаар дараах авто замуудын хөдөлгөөн хаалттай байна. Үүнд:
1. Чулуун-Овооны тойргоос Амгалангийн тролейбусны эцэс хүртэлх 1.8 км авто замыг урсгал тус бүрээр нь хэсэгчлэн хааж, 6-р сарын 01 хүртэл хучилтын ажил хийнэ. Яг одоо Чулуун-Овооноос зүүн тийш 500 метр авто замын хойд  урсгалыг хааж, цементээр бэхжүүлсэн суурийн ажлыг хийж байна. Урд талын урсгалыг сөрөг хөдөлгөөнтэй болгож, тээврийн хэрэгслийг нэвтрүүлж байна. Гүйцэтгэгчээр “Ялгуусан” ХХК ажиллаж байна.
2. Зүүн салааны хуучин эцсээс шинэ эцэс хүртэлх 2 км авто замыг хааж,  хучилтын ажил хийж байгаа бөгөөд 5 сарын 25-ны өглөөний 07 цагт нээнэ. Гүйцэтгэгч “ОДНД” ХХК.
3. Хасбаатарын гудамжны зүүн хэсэг буюу 3-р хорооллын Ахуйн үйлчилгээний уулзвараас хойш хуучнаар Эх нялхсын төвийн баруун хойд уулзвар хүртэлх 460 метр авто замд 5 сарын 25-ны 06 цаг хүртэл зам барилгын ажил хийнэ. 5 сарын 21-нд хучилтын ажлыг хийж гүйцэтгэнэ. Гүйцэтгэгч: “Хансуун зам” ХХК.
4. Сэлбийн хос гүүрийн хойд талын гүүрийн хөдөлгөөнийг хязгаарлаад байна. 7 сарын 09 хүртэл хөдөлгөөнийг хааж, гүүрийн барилгын ажлыг “Мотор сервис” ХХК гүйцэтгэж байна гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих