Дээрхийн гэгээнтэн Шри Шри Рави Шанкар Монголд айлчилна

shrii shriiДэлхийд хүлээн зөвшөөрөгддөг 3 гэгээнтэний нэг гэгддэг Дээрхийн гэгээнтэн Шри Шри Рави Шанкар нь манай улсад тавдугаар сарын 22-23-ны хооронд айлчилна. Манай оронд 4дэх удаагаа ирж байгаа тэрбээр 5-р сарын 22-ны 15.00 цагт Буянт-Ухаа спорт цогцолборт “Чакра крияа” буюу энергийн хүрдний төвийн бясалгалыг өөрийн биеэр анх удаа манай улсад удирдан явуулах аж. Хүний биед маш олон энергийн төвүүд байдаг. Түүгээрээ дамжуулж эрч хүчээ авдаг юм байна. Харин эдгээр төвүүдийн үйл ажиллагаа хямарвал хүн эрч хүчээ алдаж, ядардаг гэдгийг шинжлэх ухаан хүлээн зөвшөөрөөд байна. Энэхүү энергийн төвүүдийг шашны, номын хэлэнд хүрд гэж нэрлэдэг. Хүрд нь хүнийг хийморлог байх уу, хийморлог бус байх уу гэдгийг илэрхийлж байдаг бөгөөд уг бясалгал нь энэхүү энергийн төвүүдийг цэвэрлэх, блоколсон хүрдүүдийг нээх бясалгалын техник юм. Мөн 17.00 цагт олон нийттэй уулзах бөгөөд 23-ны 11.00 цагт Соёлын төв өргөөнд олон нийтэд зориулан лекц унших юм.

Өөрөө энэ замыг туулж гэтлээд хэтийдсэн мастер гэгээнтэнтэй уулз­са­наар хүний үйлийн үр хүртэл нимгэрэх учиртай. Хүн өөрийн үйлийн үрээ өөрөө үүрч бардаг бол заримыг нь чадалтай багшийн тусламжтайгаар давж туулдаг. Тиймээс чадалтай сайн багштай байх чухал. Энэ бол их ховор боломж юм.

Шри Шри Рави Шанкар нь дэлхий дахинаа танигдсан оюун санааны багш, хүмүүнлэгийн тэргүүн юм. Тэрбээр Энэтхэг улсын Бангалур хотод мэндэлжээ. Шри Шри Рави Шанкар багш амьдрах урлаг олон улсын байгууллагыг 1981 онд үүсгэн байгуулсан бөгөөд тус төрийн бус байгууллага нь боловсролын болон хүмүүнлэгийн чиглэлээр дэлхийн 152 оронд үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

 

Амьдрах урлаг байгууллага нь НҮБ-ын эдийн засаг, нийгмийн хэлтэстэй нягт хамтран ажилладаг бөгөөд Шри Шри Рави Шанкар багш аливаа асуудалтай нүүр тулгарах, түүнийг даван туулах арга зам, шийдлийг хувь хүн болоод нийгэм, олон үндэстэнд шийдвэрлэхэд нь тусалдаг.

 

Мөн түүний зорилт нь хүчирхийлэл үгүй, дарамт шахалтгүй нийгэм, хүний үнэ цэнэ, ач холбогдлыг сэргээх, мянга мянган хүмүүсийг гэгээрлийн зам мөрд хөтөлж, тэдний үүрэг хариуцлагын хүрээг тэлж, эх дэлхийг илүү сайжруулахад нь хувь нэмрээ оруулахад нь тусалдагт оршино.

 

Тэрбээр дэлхий даяар ойролцоогоор 350 сая гаруй хүнд, хувийн болон нийтийн үйл ажиллагаа, сургалт, амьдрах урлагийн ажлын хэсэг, хүмүүнлэгийн чиглэлийн үйл ажиллагаагаар тус тус хүрч ажилладаг. Түүний дэлхийд бэлэг болгон өгсөн дасгалуудын арга барилуудын дундаас чухалд тооцогддог Сударшан Крияа нь хүчирхэг амьсгалын дасгал бөгөөд хүний сэтгэл санаа, оюун ухаан, эрүүл мэндэд маш сайнаар нөлөөлдөг байна.

 

Түүний санаачлагуудын дотор зөрчилдөөнтэй асуудлуудыг шийдвэрлэх, байгалийн гай гамшиг, ядуу тарчиг амьдралтай хүмүүст туслалцаа үзүүлэх, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, шоронгийн хоригдлууд болон хүмүүжил олгох, бүх нийтэд боловсрол эзэмшүүлэхийг чухалчилдаг.

 

Мөн эмэгтэйчүүдийн үр хөндөлт болон насанд хүрээгүй хүүхдүүдээр хөдөлмөр эрхлүүлэхийн эсрэг зэрэг үйл ажиллагаанууд явуулдаг. Тэрбээр дэлхийн энх тайвны уулзалт хуралдаанд идэвхтэй оролцож хүнд, хурцадмал байгаа газар оронд очиж зөвшилцөл, хэлэлцээр хийдэг юм.

 

Дээрхийн гэгээнтэн Шри Шри Рави Шанкар багш маш олон шагнал, цол хэргэм хүртсэний дотор Алтан гадас одон (Монгол Улсын хамгийн дээд хүндэтгэлийн шагнал), Агуу Петерийн шагнал (Оросын холбооны улс), Сант Шри Дняанишварагийн дэлхийн энх тайвны шагнал (Энэтхэг улс), Дэлхийн хүмүүнлэгийн шагналыг (Америкийн нэгдсэн улс) тус тус хүртжээ.

 

Түүний олон нийтэд өгдөг энгийн сургаал нь “Хайр болон эрдэм мэдлэг нь зовлон шаналал, жигшил зэвүүцэл, үзэн ядалтыг даван дийлдэг” гэж сургадаг.

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Утас:99012245

 

 


URL:

Сэтгэгдэл бичих