Ерөнхийлөгчийн сонгууль шударга болох уу?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж буйтай холбогдуулан СЕХ-оос аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг баталсан байна.

Сонгуулийн хуулиар бол улс төрийн намуудын төлөөлөл сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд болон ажиглагчаар адил тэгш оролцох ёстой. Гэтэл энэ зарчим алдагдаж, аймгуудын сонгуулийн хорооны бүрэлдэхүүний 80 хувь нь АН-аас санал болгосон хүмүүсээс бүрджээ. Энэ нь хууль зөрчөөд зогсохгүй сонгууль шударга болно гэдэгт эргэлзээ төрүүлж байгаа юм.

Ер нь сүүлийн үед Сонгуулийн хороо хэт нэг талыг барьж ажиллан иргэдийн сонголтын шүүхийн замаар гууль болгож байгаа нь саяны Өвөрхангайн тойргийн маргаан эцэслэн шийдэгдээгүй байхад Д.Зоригтыг тангараг өргүүлсэн явдал нь бэлхнээ харуулсан. Ер нь эрх баригчдын зүгээс олонхиороо түрүү барин дураар авирлах нь хэрээс хэтэрч байгаа.

Иймээс сөрөг хүчин МАН-ын зүгээс Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр СЕХ-г байлцуулан энэ асуудлыг хэлэлцэх байсан ч энэ нь талаар өнгөрчээ. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгууль шударга болно гэдэгт олон нийт эргэлзэж байна.


URL:

Сэтгэгдэл бичих