Жолооч эмэгтэйг хүчинджээ
Урин дулааны цаг ирсэн сүүлийн үед гадаа орой харанхуй болж байгаа учир таксинд явж бензиний мөнгө олох гэсэн эмэгтэйчүүдийг хүчирхийлэх, эрчүүдийг дээрэмдэх явдал гарах боллоо. Тухайлбал Иргэн О-г өөрийн эзэмшлийн автомашинтай явж байхад нь гар өргөн суусан үйлчлүүлэгч нь боож, хүчиндэн, автомашиныг нь авч зугтаасан хэрэг өнгөрсөн амралтын өдөр гарчээ. Тодруулбал 20 цагийн үед “СХД-ийн 24 -р хорооны Баруун салаа хүргүүлнэ” гэж 170 см өндөртэй 30-32 орчим насны залуу, иргэн О-ийн машинд 120 мянгатаас гар өргөн суусан байна. Ингээд “Бумбатын рашааны орчим хүргүүлэхдээ боож, хүчиндэн машиныг нь авч зугатаасан аж. Гэмт этгээдийг цагдаагийн алба хаагчид ирүүлсэн бөгөөд 28 настай СХД-ийн 25-р хороонд амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй М болохыг тогтоожээ. М нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтуу байсан тухайгаа мэдүүлсэн байна. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Эмэгтэй жолооч нар оройн үдшийн цагаар гар өргөж буй хүн авахдаа анхаарал болгоомжтой байж, аюулгүй байдлаа бодож байхыг анхааруулж байна.
URL: