“Атар өргөө” ХХК-ийн талхны үйлдвэрт гүйцэтгэлийн хяналт шалгалт хийлээ
“Атар-Өргөө” ХХК-ийн талхны үйлдвэр “Атар” талхыг хүнсний плёнкоор ороож шошго дардас тэмдэглэгээтэйгээр худалдаанд гаргасан боловч “Атар” талхны савлагааны талаар иргэд, төрийн бус байгууллагуудаас санал, гомдол ирүүлсний дагуу 2013 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас баталсан удирдамжийн дагуу хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн юм. Уг шалгалтаар “Атар” талхыг ороож буй хүнсний плёнк нь хаана үйлдвэрлэсэн, хэзээ импортоор оруулж ирсэн нь тодорхой бус баталгаажилтгүй баглаа боодлыг үйлдвэрлэлд хэрэглэж байсан зөрчил илэрсэн нь “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 12.1-д “…бүтээгдэхүүнийг хүнсний зориулалтын сав баглаа боодолд савласан байна” гэсэн заалтыг зөрчиж байсан. Үүний дагуу Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс тус газарт зөрчлийг арилгах талаар албан бичиг хүргүүлэн 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдөр “Атар-Өргөө” ХК-ийн гүйцэтгэх захирал С.Ганхуягийг байлцуулан гүйцэтгэлийн хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн.
Шалгалтаар “Атар” нэрийн талхны сав баглаа боодлыг “Об пластик” ХХК-д захиалан хийлгэсэн байна. “Об пластик” ХХК хүнсний сав баглаа боодлоо Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Төв лабораторийн шинжилгээнд хамруулан 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 34-03-294/42 дугаартай улсын байцаагчийн дүгнэлт гаргуулсан байна.
2013-02-21 2013-05-15
URL: