Цэлмүүн айл гэр үймүүлсэн гэв үү

tseeee;“Universe best songs-2009” уралдааны Гранпри шагналт дуучин Ч.Цэлмүүн өвөрмөц хоолойгоороо монголын залуусыг байлдан дагуулж байсан цаг саяхан. Нэг үе элдэв эрчүүдтэй нэр холбогдон адлагдаж байсан  тэрээр нижгэр хурим хийж, “Өвөрмонгол залуутай суулаа” гэсэн хов живэнд өртөж байлаа. Саяхан амаржиж бяцхан хүүгийн ээж болсон  дуучин бүсгүй маань өөрийгөө өвөрмонгол биш, цэвэр халх эр хүнтэй суусан гэж мэдэгдсэн. Гэвч тэрээр тун сонирхолтой мэдэгдэл хийж , “Намайг өвөрмонгол хүнтэй суулаа гэж хэсэгтээ хэл үгээр доромжилсон. Харин одоо монгол хүнтэй суусан байна гэдгийг үнэмшээд тэр үг яриа намжсан байх. Үүний эх сурвалжийг олсон . Нэг хүн намайг нөхөртэйгөө суух гэж байгааг сонсоод захиалгаар ташаа мэдээлэл бичүүлсэн байна лээ хэмээн ярив. Үүнээс харахад дуучин бүсгүй айлын гэр бүл үймүүлж, үүнийхээ төлөө хэвлэлээр шуугиан тарих болсон байна.

 

О.Сар


URL:

Сэтгэгдэл бичих