“Алтан жолоо”-гийнхон зөвхөн баячуудад үйлчлэх даалгавар өгдөг юм уу


Бидний сайн мэдэх 32-ын тойрогт байрлах “Сансар-32” сүлжээ дэлгүүрийн талаар таагүй мэдээлэл бидэнд ирүүлэх болов.

Тус дэлгүүрээр ойр орчмынхон үйлчлүүлэхэд үйлчлэгчид нь тун ч таарамж муутай харьцдаг гэнэ. Учир нь тухайн орчимд дандаа чинээлэг хүмүүс амьдардаггүй, тиймээс амьдралын боломж тааруу хүмүүс орж ирэхээр тус дэлгүүрийнхэн тун ч таарамж муутай угтдаг гэсэн гомдол тасрахаа болилоо. Тус дэлгүүр яахаараа ийнхүү үйлчлүүлэгчдэдээ таарамжгүй муу харьцаатай байдаг юм бол хэмээн лавлалаа. Харин энэ талаар гомдол ирүүлсэн иргэн “Амьдралын боломж тааруу бидний хувьд тус сүлжээ дэлгүүрээс хэдэн зуун грамм нөөцийн мах худалдан авах гэж очдог. Бид ямар гулуузаар нь, хэдэн килограммаар нь мах аваад байх чадал байх биш. Тэгэхээр нэг оройн хоолонд хэрэглэх гурав дөрвөн зуун грамм мах авдаг ядуучуудыг төвөгшөөдөг юм шиг билээ. Ерөнхийдөө л баячуудад үйлчлэх нь тэдний гол зорилго юм шиг санагдсан” хэмээсэн. Энэ үгийг сонсох нь ээ Сансар-32 сүлжээ дэлгүүрийг үүд хаалгаа нээж ахуй цагт хоёр нөхрийн ярилцаж сонссон үг санаанд бууж байна. Тиймээс энэ яриаг ямар нэгэн хачиргүйгээр сийрүүлье.

Нэгдүгээр нөхөр-Сайхан дэлгүүр үүд хаалгаа нээлээ.
Хоёрдугаар нөхөр-Хм ядуус бидэнд зориулаагүй байх аа наадхи дэлгүүр чинь. Манай энэ хавьд бүгдээрээ энэ дэлгүүрээр үйлчлүүлээд энэ нь ашигтай ажиллана гэвэл ёстой худлаа. Өөр учир шалтгаан байгаа байлгүй.
Нэгдүгээр нөхөр-Чи юунд дандаа тэгэж байдаг юм. Сайхан л юм хийж.
Хоёрдугаар нөхөр-Манай нэг дүү “Алтан жолоо” группэд ажилладаг юм. Тэр хэлэхдээ “Сансар-32”-ыг баячуудад зориулж нээсэн гэсэн. Хамгийн гол нь манай үүгээр чинь хойшоо зуслангийн баячууд хотоос яаруу сандруу гарахдаа хаа хамаагүй дэлгүүрээр үйлчлүүлээд л гардаг. Тиймээс замыг нь тоссон ийм дэлгүүр байх ёстойг тэд олж харахгүй юу. Тэгэхээр бидэнд биш Жигжид, Шарга морьт Санзай, Салхит гээд зуслангийн хаустай баячуудын замыг тосч байгуулсан дэлгүүр байхгүй юу.

Нэгдүгээр нөхөр-Үүнд чинь “Алтан жолоо” ямар хамаатай юм.
Хоёрдугаар нөхөр-“Алтан жолоо” групп чинь толгой компани нь. Харин “Сансар” сүлжээ дэлгүүрүүд чинь охин компани нь байхгүй хэмээж байсан сан. Энэ цагаас л хойш л би “Сансар” сүлжээ дэлгүүр чинь “Алтан жолоо” группийнх юм байна шүү гэдгийг мэдэж авсан юм. Бизнесмэнүүд хэнд ч зориулж хаа ч ямар ч дэлгүүр байгуулж болно, энэ бол хүний эрхийн асуудал. Гагцхүү иргэдээ ялгаварлаж болохгүй. Монголын ТОП 50 ААН-д багтлаа гээд л хэвлэлээр магтуулаад жигтэйхэн байдаг “Алтан жолоо” групп яахаараа ядуусыг дорд үзэж, баячуудыг шүтэж үйлчилдэг юм бэ гэдэг нь өөрөө хэний ч сонирхлыг татна. Уг нь ТОП ААН-үүдийг шалгаруулах ёслол дээр “Алтан жолоо” группийн удирдлага ард түмний минь буян гэх нь халаг зүйл ярьж, шагнал авч байсан санагдана. Тэр ард түмэн чинь тэгээд хэдхэн баячууд биш биз дээ. Уг нь Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас ТОП ААН-ийг шалгаруулахдаа зөвхөн баячуудад үйлчилдэг байгууллагыг шалгаруулна гэсэн дүрэм журам байдаггүй шиг санах юм. Тэгэхээр монголын ард түмэн баян ч бай ядуу ч бай бүгд л ийм ялгаа заагтай дэлгүүрээр үйлчлүүлэхээ больчихгүй юу. Ямар дэлгүүр мундсан биш. Өнгөрөгч гуравдугаар сард нийслэлд үйл ажиллагаа явуулж буй супермаркет, сүлжээ дэлгүүрүүдийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулиудыг хангуулах зорилго бүхий хяналт шалгалтын ажлыг хийсэн. Тэр ч бүү хэл зарим сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагааг түр хугацаагаар хаасан нь ч бий. Энэхүү шалгалтаар “Сансар” сүлжээ дэлгүүрээс ямар “но” илэрсэн тухай шалгалтын комиссын баримт бичиг миний ширээн дээр байж л байна. Гэхдээ энэ бүгдийг одоогоор дэлгэх гэсэнгүй. Гагцхүү хэрэглэгчдээ алагчилалгүй үйлчилж байхыг л хүссэн хэрэг.

С.Баяр

Эх сурвалж: unen.mn


URL:

Сэтгэгдэл бичих