Нөөцийн мах 7 сарыг дуустал хангалттай
Нөөцийн махны менежер “Жаст Агро” компани сард хоёр удаа нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байгаа. Ээжит өргөтгөсөн худалдаа энэ сарын 18, 19-ний өдрүүд буюу өнгөрөгч амралтын өдрүүдэд нийслэлийн долоон цэгт боллоо. Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт “Бүрд “зах, Хан-Уул дүүрэгг “Мишээл экспо”, Баянзүрх дүүрэгт “Скай” их дэлгүүр, “Тэнгэр” худалдааны төв, Сонгинохайрхан дүүрэгг Цамбагаравын “Макс” дэлгүүрийн гадна талбай, Баянгол дүүрэгг “Хороолол” зах, “Орхон” худалдааны төвийн гадна талбайд зохион байгууллаа. Энэ жил улсын хэмжээнд 16000 тонн нөөцийн мах бэлтгэж, нийлүүлсэн бөгөөд иргэд нөөцийн махны чанар, хүрэлцээнд сэтгэл хангалуун байгаа билээ. Одоогоор нийслэлийн хэмжээвд 5000 гаруй тонн нөөцийн мах үлдээд байгаа нь долоодугаар сарыг дуустал хангалттай хүрэлцэнэ гэж “Жаст Агро” компанийнхан үзэж буй юм.
/Үнэн.мн/
URL: