ДОХ-ын халдвар тээгчдийн 80 хувь нь эрэгтэйчүүд байна

Өнөөгийн нийгэм ХДХВ-ын талаар ярихад ямар ч цочролгүй болчихсон нь вирус тээхээс илүү аймшигтай санагдана. Учир нь хүн аливаа зүйлийг тоохоо болихоороо л улам эрсдэлд ордог гэсэн үг бий. Нөгөө талаар вирус тээгчдийн дийлэнх хувь нь эрчүүд. ДОХ-ын халдварын 138 тохиолдлын 80 хувь нь эрэгтэй гээд бодохоор ДОХ-ын халдвар “Г” залуусын дунд үржээд байна гэсэн үг. Өнөөдөр манай улсад “Г” залуус буюу ижил хүйстэнтэйгээ бэлгийн харьцаанд ордог эрчүүдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь ХДХВ тээгчийн тоо өсөхөд их нөлөөлж байна. Тиймээс “Г” залуусын бэлгийн харьцааны аюулгүй байдал, ариун цэвэр тэдний харилцаа холбоог холбогдох мэргэжлийн байгууллагаас нь хянаж байвал зүгээр санагдах юм. Нийгмээс гадуурхахгүй, тэдний сэтгэл зүрхийг ойлгож хүлээж авах хэрэгтэй гэж нэг хэсэг ард түмний толгойг эргүүлж сэнхрүүлсэн сурталчилгааг ДОХ- ын эсрэг Глобал сангаас явуулдаг байлаа. Одоо ч тийм. Бүр сүүлдээ “эрхлүүлдэг” болсон бололтой. Ер нь ДОХ-ын халдвар тээгчдийн талаархи мэдээлэл бидэнд тооноос хэтэрдэггүй учраас зарим мэдээллийг албан бусаар олж мэдэх эрхтэй гэж үзлээ. Тиймээс “Г” залуусын амьдралыг мэддэг, тэдний дотор юу болж буйг сонсож дуулдаг хүний хувьд “гомо” хэмээх Б. Нараатай энэ сэдвээр ярилцлаа.
-Сүүлийн үед ДОХ-ын вирус тээгчдийн тоо их өсч байна. Тэр тусмаа “Г” залуус халдвар авах нь ихэссэн гэдэг нь үнэн болов уу?
-Саяхан Глобал сангийн ажлыг шалгахаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын баг ирсэн. Энэ багийн гол зорилго нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгсөн санхүүжилтээр ДОХ-ын эсрэг юу хийв, яаж урьдчилан сэргийлж байна гэдгийг шалгах зорилготой байсан юм билээ. Гэтэл манай эрүүл мэндийн салбар муу дүн авсан. Яагаад муу дүн авсан гэхээр “Г” залуусын эрх ашгийг хамгаалах төрийн бус таван байгууллага байдаг. Энэ байгууллагаас гомочуудын танилцах шоу зохион байгуулдаг. Өөр ямар ч үр дүнтэй ажил хийгээгүй юм билээ. Тиймээс шалгалтаар ДОХ-оос урьдчилан сэргийлэх биш бүр тараачихсан байна гэсэн үнэлгээ өгсөн байгаа юм.
-Тэр шоугаа хаана зохион байгуулдаг юм бэ?
-Тэнгис кино театрын ойролцоо нэг баарны заалыг бүтэн өдрөөр мөнгийг нь төлөөд авчихдаг. Тэгээд л тэр шоун дээр ДОХ-той нь эрүүл гомочуудтайгаа танилцаад л баян нь залуу “Г” залуусаа худалдаж аваад согтоогоод л буудалд орж бэлгийн харьцаанд ордог. -Та нарт хангалттай хамгаалах хэрэгсэл өгдөг гэж сонссон юм байна?
-Цаанаасаа хамгаалах хэрэгсэл өгдөг. Гэтэл согтуу хүмүүс чинь хамгаалалтгүй унтдаг. Үүнээс болж л ДОХ-той хүний тоо өсч байна. -ДОХ-ын вирус тээгч хичнээн “Г” залуус байна вэ?
- Судалгаагаар ижил хүйстэн 1950 залуу бий. Үүний 89 нь ДОХ-ын халдвартай. Саяхан 138 дахь тохиолдол зарлагдсан. Гэтэл тэр залуу бас л “Г” байсан. Монголд 138 ДОХ-ын тохиолдол байгаагийн 89 “Г” залуу байна гэхээр хэцүү байгаа биз.
-Таныг ДОХ-той буюу “Г”хүмүүстэй уулзаж ойр дотно байдаг болов уу гэж бодоод асууж байна л даа. Тэр хүмүүсийн сэтгэл санаа, эмчилгээний үр дүн ямар байна вэ?
- ДОХ-ын халдвар авсан хүмүүс суурь өвчингүй бол эхний гурван жил гайгүй. Суурь өвчтэй бол тэр хүний биеийн дархлаа сулраад бие нь эрс муудна. Бие нь муудсан хүнд Глобал сан эмчилгээнийх нь бүх зардлыг өгдөг байсан. Гэтэл тэр хөрөнгө оруулалтын төслийг сунгах гэж ирсэн шалгалтад нь манайх хангалтгүй дүн авсан болохоор одоо энэ асуудал зогсч байх шиг байна. Нэгэнт халдвар тээгч болчихсон хүмүүс яах вэ, чадах чинээгээрээ л эмчилгээ хийлгэж байгаа.
-“Г” залууст төрөөс тавьж байгаа анхаарал, хандлага ямар байдаг юм бэ?
-Ардчилал гарч ирээгүй байсан бол бид нүд үзүүрлэгдэх байсан. Харин өнөөдөр дэндүү эрхээ эдлээд даварчихсан байна. Зүгээр л өвчин тараагаад л байж байна. Би одоо 50 нас хүрлээ. Тэгэхээр биднийг монголчууд өсгөж, эрхлүүлж байна. Би төр засгаас санхүүжилт гуйхаасаа илүү ДОХ-ын асуудлаар “Г” залуусын дунд сургалт сурталчилгаа хийх хэрэгтэй л гэж боддог.
-Та нарыг чуулга уулзалт хийсэн гэж сонссон?
-Өнгөрсөн найман жилд Глобал сангаас санхүүжилт хангалттай өгч байсан. Тиймээс өнгөрсөн жил Найрамдал зусланд хэлтэй амтай нэг чуулга уулзалт хийсэн юм. Яахаараа гомочуудын уулзалтыг олон улсын хүүхдийн зусланд зохион байгуулдаг юм гэх мэт бөөн асуудал болж байсан.
-“Г” залууст нийгмийн байр суурь гэж байна уу?
-Дандаа муу хүмүүс “Г” байхгүй шүү дээ. Сэхээтэн ч бий. Мөн сайны хажуугаар саар гэгчээр траншеныхантай адилхан болчихсон зуу гаруй хүн бий. Тэр хүмүүсийн сэтгэл санааг эмчилчихвэл ДОХ-ын вирус тээгчдийн тоог зогсоох байх гэж бодож байна. Ойролцоогоор 138 хүний цаана 820-1200 орчим хүн ХДХВ- ийн халдвар тээж байгаа гэх судалгаа бий. Харин ДЭМБ-ын аргачлалаар илрээгүй 7000 гаруй ДОХ-ын халдварт тээгч бий гэж үзжээ. Харин эмнэлгийн хяналтад байгаа ч ДОХ-ын шинж тэмдэг нь илрээгүй халдвартай 35 хүн байна. Өвчин нь үе шатандаа орсон 65 хүн, ретро вирусын эмчилгээнд хамрагдаж буй 51 хүн байгаа гэж ХДХВ/ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах үндэсний хорооноос гаргасан мэдээлэлд . Нийт халдвартай хүмүүсээс 15 нь гадаадын иргэн ажээ. Үүнээс гадна монголчуудын хамгийн их зорчдог ОХУ, Хятад, Тайланд, Тайвань зэрэг улсад халдвар эрчимтэй тархаж байна. Манай улстай хил залгаа Эрхүү мужид л гэхэд энэ оны хагас жилийн байдлаар 3000 тохиолдол шинээр бүртгэгджээ. Бүс нутгаар нь авч үзвэл манай улсын баруун хязгаартай хиллэдэг Шинжаан Уйгарын өөртөө засах оронд халдварын тархалт хамгийн өндөр байгаа аж. Харин нэг баярлууштай мэдээ гэвэл халдвар тээгч долоон эмэгтэйн найман удаагийн төрөлт бүгд эрүүл хүүхэдтэй болсон аж. Ийнхүү хүн төрөлхтөнийг мөхөлд илгээх ДОХ буюу ХДХВ гэгч чимээгүй дайны эсрэг би, та, бид л дайтах ёстой. Бидний гол зэвсэг бол өөрийгөө хамгаалах үүрэг юм.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих