Монголын бороо, цасны усыг цэвэршүүлнэ

TsassssЯпоны “HITACHI” корпорацийн төлөөлөгчид өчигдөр  нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлтэй уулзаж, цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаар боллоо.

Учир нь “Бороо, цасны ус болох байгалийн шар усыг цэвэрлэн дахин ашиглаж цэвэр усны нөөцтэй болох боломжтой” гэж “HITACHI” корпорацийн мэргэжилтнүүд үзэж байна. Хотын мээр Э.Бат-Үүл “Улаанбаатар хот 1.2 сая хүн амтай.
Үүнээс 184 орчим мянган айл өрх буюу 600 мянган иргэн гэр хороололд амьдарч байна. Усны менежмент тааруу, техник технологи нь хоцрогдсон, цэвэр усны нөөц хүрэлцэхгүй байгаа манай хотын хувьд усаа цэвэршүүлж хэрэглэх шаардлага маш их байгаа” гэлээ.


URL:

Сэтгэгдэл бичих