Зарим барменууд халамцуу үйлчлүүлэгчдийг луйвардаж байна
Өчигдөр гадаа намуухан сайхан байсанд найз бүсгүйчүүдийн хамт Багшийн дээдийн баруун талд байрлах TSE буюу Есүй нэртэй пабд жаахан суух санаатай орсон юм. Гэтэл бармен бүсгүй ширээ бүр дээр ирж, тооцоогоо авахдаа үйлчлүүлэгч нартай муудалцан, согтуу хөлчүүг нь гайхаж хөөх шахам болж байсан юм. Эмэгтэй хүн юм хойно бармен бүсгүйг өмөөрч согтуурхаж буй залуучуудыг нүдний булангаараа харж байлаа. Гэтэл үйлчилгээний газрын ажилтан байж ёс зүйгүй, хүндэтгэл үзүүлэхгүйгээр барахгүй тухайн паб-аар үйлчлүүлж байгаа бүх үйлчлүүлэгч нараас 1000-2500 төгрөг луйвардаж байсан юм. Үйлчлүүлэгч нарыг согтсонг далимдуулж биллен дээрээ илүү мөнгө бичиж, луйвардаж байгаа нь илэрсэн юм. Харин тухайн пабын менежер хэмээх бүсгүй тухайн бармены уг үйлдлийг мэддэг ч мэддэггүй юм шиг царайлан хамтарч соёлтойгоор хүмүүсийн халааснаас хулгай хийж байна. Менежер бүсгүй барменаа уучлал гуйхыг шаардахад үл ойшоож бүр хэрэлдэн манай эгч Улсын мэргэжлийн хяналтын газрын байцаагч гээд, миний ар тал том угаасаа гэх мэтчилэн уучлал гуйхгүйгээр барам, хүнийг зүсэн зүйлээр доромжилж дайрч давшилж байв.
URL: