Гурвалжин наалтгүй тээврийн хэрэгслийг журамлана
Авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажил энэ сарын 31-нд дуусах гэж байна. Хуульд заасан татвараа төлөөгүй хэрнээ авто машинаа унаад, Улаанбаатар хотын замын сүлжээг ашиглаж байгаа бол ЗЦГ, Нийслэлийн татварын газар хяналтын үзлэг, шалгалтаар илрүүлж, гурвалжин наалтгүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй бөгөөд хөдөлгөөнд оролцвол шууд журамлаж захиргааны арга хэмжээ авах юм байна.
URL: