Анжелина Жоли эмэгтэйчүүдэд хандан нийтлэл бичжээ

angelina-jolie4717404832013-05-16-09-33[www.urlag.mn]Холливудын супер од Анжелина Жоли турж эцэж жингээ алдаж байгаа. Ямар нэгэн хүнд өвчин туссан гэж хэвлэлүүд таамаглан бичиж байсан юм. Харин энэ тухай одоо бүгдэд тодорхой болж Жоли өөрөө “Нью-Йорк таймс” сонинд нийтлэл бичжээ. Тэр зөвхөн өөрийнхөө тухай бус жилд энэ өвчнөөр  амиа алддаг олон  мянган эмэгтэйд хандан энэхүү нийтлэлийг бичсэн байна.

“Миний ээж хавдартай бараг 10 жил тэмцэж 56 насандаа нас барсан. Анхныхаа зээг харах гэж, тэврэх гэж хангалттай удаан тэвчсэн. Эмээгээ ямар сайн хүн байсныг миний бусад хүүхдүүд мэдэхгүй. Бид манай ээжийн тухай үе үе ярьдаг. Тэдэнд эмээг нь авч одсон өвчний тухай ярихад  та бас өвдөхгүй биз гэж асуудаг. Би тэдэнд  санаа зовох зүйлгүй гэдэг ч үнэн хэрэгтээ би BRCA ген тээгч байлаа. Энэ бол хөх, савны хавдар тусах магадлалыг ихэсгэдэг ген юм.

.Эмч нарцусны  шинжилгээний дараа  хөхний хавдар тусах магадлал 87,  савных 50 хувь байгаа гэж үзсэн. Үнэндээ эмэгтэй болгонд энэ магадлал янз бүр байдаг.  BRCA1-тэй эмэгтэйн хөх бага зэрэг л өвдөхөд хавдар болох магадлал 65 хувь.

Би энэ тухай мэдмэгцээ эрсдэлийг багасгахын тулд хагалгаанд орж хоёр хөхөө авахуулах шийд гаргасан. Би цээжнээс эхэлсэн. Яагаад гэвэл савны хавдар тусах магадлал хөхнийхөөс бага байсан.

Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 27-нд хагалгааны өмнө заавал хийх гурван сарын эмнэлгийн курс эмчилгээ дууссан юм. Энэ бүх хугацаанд нууцлах шаардлагатай байсан тул би ажлаа хийсээр байсан билээ. Гэхдээ би үүнийг яагаад бичихээр шийдсэн бэ гэвэл өөр хэн нэгэнд тустай гэж бодож байна. Хавдар  гэдэг ямар ч хүнд айдас төрүүлж хүч чадлаа алдсан мэдрэмж төрүүлдэг. Харин өнөөдөр цусны шинжилгээний тусламжтайгаар хөх, савны хавдрыг оношилж дараа нь холбогдох арга хэмжээ авах болсон.

.Би эмчилгээгээ хоёрдугаар сарын 2-ноос эхэлж хөхний булчирхайнуудын өвчлөх магадлалтай хэсгийг авах  эмчилгээ хийлгэсэн. Жаахан зовиуртай ч  хөхний толгойг авч үлдэх боломж гаргадаг. Хоёр долоо хоногийн дараа үндсэн хагалгаа хийж хөхний доторхи эдийг аван түр зуурын эд суулгасан. Яг л зөгнөлт кинонд гардаг шиг. Гэвч хэдэн өдрийн дараа хэвийн амьдралдаа эргэн орж болно. Ингээд есөн долоо хоногийн дараа имплантантын тусламжтайгаар хөхийг эргэн сэргээсэн. Сүүлийн жилүүдэд энэ төрлийн хагалгаа төгс төгөлдөржиж үр дүн нь гайхалтай байгаа.

Би бусад эмэгтэйчүүдийг шийдвэр гаргахад нь туслах гэж үүнийг бичиж байна. Хагалгааг хийхийг зөвшөөрсөндөө жаргалтай байна. Одоо надад хөхний хавдар тусах магадлал 87-гоос таван хувь болж буурсан.Одоо би хүүхдүүддээ энэ өвчнөөс болж айх хэрэггүй гэж хэлнэ. Тэд зөвхөн миний жаахан шархыг л харах болно. Бусад нь зүгээр л урьдын адил ээж хэвээр байх болно. Би тэдэндээ хайртай, удаан хамт байхын тулд боломжтой бүхнийг хийнэ гэдгийг тэд маань мэднэ. Хувь хүний хувьд би урьдын л адил эмэгтэй хүн гэдгээ мэдэрч байна. Би ийм  сонголт хийсэндээ баярлаж  байна. Миний эмэгтэйлиг байдлыг энэ хагалгаа өчүүхэн ч бууруулаагүй.

.Надад Брэд Питт шиг сайн хамтрагч байгаа нь үнэхээр аз болсон. Брэд хагалгаа эхлээд дуусах хүртэл Pink Lotus Breast Center-т байсан. Бидэнд хамт наргиж, тоглох цаг гарч байсан шүү. Бид гэр бүлийнхээ төлөө үүнийг хийх хэрэгтэй гэдгийг мэдэж байсан. Биднийг улам ч ойртуулсан.

Энэ нийтлэлийг уншиж байгаа эмэгтэйчүүдэд танд сонголт байгаа шүү гэдгийг хэлэхийг хүсч байна. Би энэ өвчний удмын гентэй эмэгтэйчүүдийг сэтгэл санаагаар дэмжихийг хүсч байна. Та бүхнийг амьдралынхаа энэ үеийг давахад туслах мэргэжлийн эмч нарт хандахыг зөвлөж  байна.

Хагалгаанаас өөр аргаар эмчилдэг гайхалтай эмч нар байдгийг үгүйсгэхгүй. Би өөрийнхөө эмчилгээний тухай Pink Lotus эрүүл мэндийн төвийн сайтад бичих болно. Миний зөвлөгөө эмэгтэйчүүдэд тусална гэж найдаж байна.

.Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын  судалгаагаар хөхний хавдраар жилд 458 мянган эмэгтэй нас бардаг. Ялангуяа буурай хөгжилтай орны бага орлоготой эмэгтэйчүүд. Эмэгтэйчүүд юуны өмнө генетикийн шинжилгээнд орж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй. BRCA1, BRCA2  шинжилгээ АНУ-д 3000 доллар байдаг нь олон эмэгтэйд саад тотгор болж байна.

Би  дэлхийн олон мянган эмэгтэй хавдар тусах аюулыг мэдэхгүй явж байгаа тул өөрийн түүхээ ил бичиж байна. Та бүхэн шинжилгээ хийлгэж аюултай байдалд байгаа бол сонголт хийх боломжтой гэдэгт найдаж байна. Амьдралд цөөнгүй асуудал гардаг. Бидний мэдэх асуудал биднийг айлгах ёсгүй.

Д.Од Urlag.mn


URL:

Сэтгэгдэл бичих