Монгол эрдэмтний нээлт дэлхийг шуугиуллаа
Монголын 38 настай эрдэмтэн Б.Лхамсүрэн Германд шуугиан тариад байна.
Тэрбээр Франкфуртын их сургуулийн эрдэмтдийн багийг ахлан ажиллаж, алмаз, маргад эрдэнийг хиймэл аргаар гаргаж авах аргыг нээжээ.
Ингэснээр Б.Лхамсүрэнгийн удирдсан баг ирэх оны Нобелийн шагнал авах нь тодорхой болсон талаар Германы хэвлэлүүд бичиж байна.
Уг нээлт нь одоогоор Германд шуугиан тариад байгаа бөгөөд тун удахгүй дэлхий дахиныг донсолгох нь тодорхой юм.
Алмаз эрдэнэ нь манай дэлхий дээр оршин буй байгалийн хамгийн хатуу чулуу. Түүнчлэн хамгийн үнэтэй эрдэнэд тооцогддог.
Л.Дэлгэр
URL: