Түлэгдсэн Баавар түлэнхийн эмнэлэг барина

baavarӨнгөрсөн сарын 26-нд “Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Баавар цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаад галын улмаас түлэгдсэн хэрэг гарсан. Гал гарсан шалтгааныг хүний үйл ажиллагааны нөлөөнөөс үүдэлтэй хэмээгээд байгаа. Харин түлэгдсэн Баавар өдгөө “Мөнгөн гүүр” эмнэлэгт байрлах Түлэнхийн төвд хэвтэн эмчлүүлж байгаа юм. Тэрбээр хоёр гарынхаа арьсыг нөхүүлэх хагалгаа хийлгэснээр биеийн байдал харьцангуй дээрджээ. Ш.Батбаяр хэлэхдээ “Манай Түлэнхийн төвийн эмнэлгийн эмч нар үнэхээр мундаг юм байна. Ийм чиглэлийн эмнэлэг барих бодол өөрийн эрхгүй төрж байна” гэжээ. Хэл ам дагуулан байж түлэнхийн төвийн эмнэлгийг нураах шийдвэр гарч, эмнэлэгийн нүүлгэсэн. Харин өвчтөн Баавар өвчтнүүдэд эмнэлэг шаардлагатай гэдгийг олж харжээ.

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих