Сурагчдыг дээрэмддэг бүлэг этгээдүүд баригдав

Сурагчдыг дээрэмддэг бүлэг этгээдүүд баригдав

Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн сурагчдыг бүлэглэн дээрэмддэг этгээдүүдийг цагдаагийнхан илрүүлжээ.

Хүүхдүүдийг хичээл тарах цагаар нь гар утас, хувцас, эд зүйлсийг нь дээрэмддэг байсан аж. Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд 17-19 настай юм байна.

Гурвуулаа нийлж дээрэм хийдэг болохыг цагдаагийн ажилтнууд тогтоожээ. Сэжигтнүүд саатуулагдах үедээ бусдаас дээрэмдсэн цамц, гутал зэрэг эд зүйлээ өмссөн байжээ. Мөрдөн байцаалтын явцад гэмт этгээдүүд 2004 оноос эхлэн дээрэм хийдэг байснаа хүлээсэн байна.

Дээрмийн хэргээ ихэвчлэн дунд сургуулийн өдөр, оройн ээлжийн хичээл тарах цагаар үйлддэг аж. Тэд 27 удаагийн үйлдлээр бусдыг дээрэмдсэн болохыг цагдаагийн ажилтнууд тогтоон шалгаж эхэлжээ.

Бусдаас дээрэмдсэн эд зүйлсээ зарж, ломбардад тавих зэргээр бэлэн мөнгө болгон ашигладаг байсныг цагдаагийнхан тогтоов.

А.Лхагва


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих