Хамгийн олон үзэгчидтэй телевиз аль нь вэ?

Сонин, сэтгүүл зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уншигчдийн тоо, худалдан авалт зэргээрээ рейтингээ дүгнэх боломжтой байдаг.

Харин хамгийн олон үзэгчтэй телевиз, хамгийн сонирхолтой дуулиантай нэвтрүүлэг аль нь болохыг дүгнэхэд хялбар биш байдаг. Тэгвэл “Максима Медиа” компани нь медиа судалгаа, медиа анализ хийдгээрээ салбартаа мэргэшсэн судалгааны байгууллага бөгөөд Монголд байгуулагдаад удаагүй байна. Тус компани нь Английн “Kantar Media”компаний Монгол дахь албан ёсны төлөөлөл бөгөөдсудалгааг нарийвчлан гаргах боломжтой “Peoplemeter”технологийг оруулж иржээ.

Энэхүү “Peoplemeter” судалгааны төхөөрөмжийг Улаанбаатар хотын айлуудын зурагтандсуурилуулж, альтелевиз, сувгийг хэн, хэзээхамгийн их үзэж байна гэдэг үзүүлэлтийг гаргаж эхлээд байна.

“Максима Медиа” ХХК. Peoplemeter төхөөрөмжөөр судалсан
телевиз үзэгчийн судалгаа. 2013.05.06-ны өдөр. Даваа гараг.

Өнгөрсөн сараас тоон системд шилжиж, HD форматаар эфирээ цацаж, шинэ шинэ нэвтрүүлгээр хөтөлбөрөө шинчлээд байгаа “Монголын үндэсний Боловсрол суваг” телевиз нь тус судалгааны дүнгээр рейтинг өндөртэй байна. Тухайлбал нийслэлийн хэмжээнд нийт 1’200’000 орчим хүн байдгаас тухайн өдрийн буюу судалгаагаар харуулж буй 2013.05.06-ны өдрийн 1930-2300 цагийн байдлаар дунджаар 413’300 орчим хүн телевиз үзсэн байна. Үүнээс “Боловсрол суваг” телевизийг үзэгчийн тоо дараа байдлаар гарсан байна.

Peoplemeter төхөөрөмжөөр судалсан “Боловсрол суваг” телевизийг үзсэн
үзэгчийн судалгаа. 2013.05.06-ны өдөр. Даваа гараг. “Максима Медиа” ХХК

Ийнхүү “Боловсрол суваг” телевизийн хамт олон бид манай телевизийн нэвтрүүлгүүд дэлхийн жишигт нийцсэн “Максима Медиа” компанийн судалгаагаар рейтинг өндөртэй нэвтрүүлгүүдийн тоонд багтаж байгаадаа баяртай байгаа бөгөөд цаашид үзэгч олондоо сонирхолтой нэвтрүүлэг, кинонуудыг өргөн барих болно.

Я.Хүрэлхүү


URL:

Сэтгэгдэл бичих