УИХ дахь тэрбумтнууд…

Төрийн өндөр албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлэг нийтэд ил болсон билээ.

Бид та бүхэнд хөрөнгө орлогын мэдүүлгээс сонирхол татсан тоо, баримтаас танилцуулж байна.

ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧДИЙН ХӨРӨНГӨ ОРЛОГЫГ ХАРВАЛ …

 
Хамгийн түрүүнд анхаарал татаж буй эрхмүүд бол энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр тодорсон гурван хүн.

Тэдний хөрөнгө орлогыг харвал, одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өөрийн жилийн орлого 118 сая, гэр бүлийн орлого зургаан сая төгрөг, өөрийн нэр дээр тээврийн хэрэгсэл байхгүй.

Харин орон сууцны нэг байртай бөгөөд түүнийгээ 418 сая төгрөгөөр үнэлжээ. Эзэмшдэг компаниудын мэдээллийг дор хүснэгтээс харж болно.

Ерөнхийлөгч маань Үхэр 3, хонь 20, адуу 25, ямаа 15-тай бол үүнийгээ 26,9 сая төгрөгөөр үнэлсэн байна. Тэрбээр өөрийн дансандаа 75,5 сая төгрөгтэй.

Харин МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ жилд 26 сая төгрөгийн буюу Ц.Элбэгдоржоос дөрөв дахин бага орлоготой. Харин гэр бүлийн орлого нь 20 сая төгрөг байна.

Б.Бат-Эрдэнэ гишүүн орон сууцны хоёр байртай, мөн үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтын нэг объекттой. Үүнийгээ 502 сая төгрөгөөр үнэлсэн байна. Тэрбээр дансандаа  5,6 сая төгрөгтэй. Адуу 400, Хурдан удмын адуу 20, Үхэр 60, Хонь 3000, Ямаа 350-тай бөгөөд үүнийгээ 395 сая төгрөгөөр үнэлжээ.

Хувьдаа хоёр тээврийн хэрэгсэлтэй бол ямар ямар компанид хувь эзэмшиж, хөрөнгө оруулалт хийснийг хүснэгтээс харж болно.

Харин Монголд Ерөнхийлөгчийн сонгуульд түүхэндээ анх удаа эмэгтэй нэр дэвшигчээр тодроод буй Н.Удвалын өөрийн орлого 16,1 сая төгрөг, гэр бүлийн орлого 10,3 сая төгрөг байна.  Тэрбээр өөрийн нэр дээр хоёр орон сууцтай, нэг үйлдвэрлэл үйлчилгээний объекттой. Бусад гурван барилга, байгууламжтай. Эдгээрийгээ 287 сая төгрөгөөр үнэлжээ.

Тэрбээр хувьдаа нэг машинтай, дансандаа долоон сая төгрөгтэй.

УИХ ДАХЬ ТЭРБУМТНУУД

УИХ-ын гишүүдээс жилийн өөрийн орлогоороо Д.Бат-Эрдэнэ манлайлж байна. Түүний жилийн орлого 20 тэрбум бол гэр бүлийн орлого нь 324 сая төгрөг.

Ингээд УИХ дахь тэрбумтнуудыг харвал:

1.    Д.Бат-Эрдэнэ -20 тэрбум төгрөг
2.    Б.Чойжилсүрэн -  6 тэрбум төгрөг
3.    Ж.Энхбаяр -4,2 тэрбум
4.    Сү.Батболд -3,2 тэрбум төгрөг
5.    М.Зоригт – 3 тэрбум
6.    М.Сономпил – 1,1 тэрбум төгрөг,
7.    Г.Батхүү – 1 тэрбум төгрөгөөр тэргүүлж байна.

АВТО МАШИНЫ ХОББИТОЙ …

Гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгээс анхаарал татсан зүйл бол гишүүүд, сайд нарын тээврийн хэрэгслийн хэрэглээ байв.

Зарим нэг машиныг хэрэглээ байдлаар ашиглаж байхад нөгөө хэсэг буюу хөрөнгө мөнгөний хувьд харьцангуй чинээлэг эрхмүүд машины цуглуулгатай байх нь олонтаа.

Тухайлбал УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Н.Номтойбаяр нар тус бүр долоон машинтайгаар тээврийн хэрэгслийн ангилалд тэргүүлж байна.

Б.Наранхүү хувьдаа Rollsroyce – Phantom- 4, Mercedes Benz – G500- 1, Land Rover – Range Rover V1- 1, Landcruiser – Standart- 1 гэсэн долоон машинтай. Эдгээрээ 1,7 тэрбум төгрөгөөр үнэлжээ.

Харин Н.Номтойбаяр гишүүн Mercedesbenz – G500-1, Lexus- 570- 1,    Mercedes benz – G55AMG-1, Mercedes benz – G300-2, Mercedes benz- 1,  Toyota – Land Cruiser 200- 1 буюу долоон машинтайгаа хөрөнгө орлогодоо мэдүүлжээ.

Үүнээс үзвэл түүнийг Mercedes benz-ийн “улаан фэн” гэж дүгнэж болохоор байна. Тэрбээр өөрийн нэр дээрх машинаа 951 саяар үнэлсэн байна.

Төрийн гурван өндөрлөг, УИХ, Засгийн газрын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг товчлон хүргэвэл:

Төрийн гурван өндөрлөг


УИХ-ын гишүүд



Засгийн газрын гишүүд /УИХ-ын гишүүн биш/

Та бүхэн үүнээс дэлгэрэнгүй буюу гишүүд, сайд нарын зээл, авлага, компанийн хэдэн хувь, хэчнээн ширхэг хувьцаа эзэмшдэг, мал, сүргийн тухай болон үнэт эдлэл түүнийгээ хэрхэн үнэлснийг дэлгэрэнгүйгээр ЭНД дарж үзнэ үү.

Ч.Болортуяа bolortuya.ch@gogo.mn


URL:

Сэтгэгдэл бичих