“Боинг 767″ эх орондоо газардлаа
АНУ-ын Сиэтл хотоос 22.35 цагт хөөрч, Улаанбаатар хот руу 12.15 цагийн турш шууд нислэг үйлдсэн Монгол Улсын Боинг 767-300ER агаарын хөлөг эх орондоо газардлаа.
Будаг нь ханхалсан хөлгийн анхны багийн гишүүдэд онгоцны дарга Ж.Доржнамжим, багш нисгэгч Г.Мөнх-Очир, 2-р нисгэгч А.Энхжаргал, ахлах үйлчлэгч Д.Мөнх-Үйлс, үйлчлэгч Б.Үүрийнтуяа нар багтаж, Боингоо Монголд авчрах хүндтэй үүргийг хүлээсэн юм.
Дөнгөж сая газардсан Боинг 767-300ER агаарын хөлгийг хүлээн авах ёслол Чингис хаан онгоцны буудалд болж байна.
URL: