Хэнийг халахаа мэддэг ерөнхий сайд уу

7b5c8fe7ed6f95b2originalЕрөнхийлөгч үү аль эсвэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг ахынхаа буянаар ЗГХЭГ-ын дэд даргаар ногоон гэрлээр томилогдож, “Эрдэнэс Таван Толгой” нүүрсний тендерт эхнэрийнхээ компанийг ялуулж, 17 тэрбумыг нэг өдөр халаасалсан хэрэгт холбогдсон Г.Дэнзэн Монгол улсын нэр хүндээр тоглож байна. Тэрбээр өнгөрсөн 4 дүгээр сарын 6-18-ны өдрүүдэд ЗГХЭГ-ын дэд даргын хувиар Швейцарын холбооны улсад айлчилсан бөгөөд Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуягт явуулсан ЗГХЭГ-ын 445 тоот албан бичиг нь анхаарал татаж байгаа бөгөөд энэхүү бичгийг нууцлахыг Н.Алтанхуяг шадрууддаа үүрэг болгожээ. Гэвч энэ бичиг нэгэнт олонд ил болсон байна. Энэхүү бичигт Г.Дэнзэн нь өөрийгөө ЗГХЭГ-ын дарга хэмээн танилцуулж, өөрөө гарын үсэг зуржээ. Мөн ЗГХЭГ-т ажилладаггүй О.Чинхүслэн, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д ажилладаггүй Ц.Мөнхтогтох, Д.Лхагвадорж нарыг айлчлалын бүрэлдэхүүндээ оруулсан байна. Айлчлалын зорилго, ач холбогдол, зардлын талаар огт дурдаагүй утгын алдаа маш ихтэй ичиж үхмээр энэ бичгийг ЗГХЭГ-ын дэд дарга хүн гарын үсэг зураад явуулж байна гэхээр итгэмээргүй. Өөрийгөө багтаасан бичигт өөрөө гарын үсэг зурдаг гэж хэн түүнд зааж өгөө юм бол оо. ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгээр зуруулаагүйг бодоход түүнээс нуух ноцтой шалтгаан байсан ч мэдэх юм. Эсвэл Ч.Сайханбилэгийг огцруулчихсан уу. Эсвэл энэ нь Эсмэйлүүдийн нууц төлөвлөгөө байв уу гэдгийг хэлэхэд эрт байна. Ардчилсан намын нэр нүүрийг барж байгаа Н.Алтанхуягийн ах дүүсэг томилгооны үнэн нүүр царай ийм байна.

С.Бат

URL:

Сэтгэгдэл бичих