АН-ынхны шунал хүзүүг нь ороож эхэллээ

   АН-ын бүлэг өнгөрсөн 5 сарын 10-ны чуулганаар Д.Зоригтыг хүч түрэн тангаргыг нь өргүүлснээр Өвөрхангай аймгийн сонгогчдын дүргүйцлийг ихээр хүргэлээ. БҮхэл бүтэн 6800 хүний саналаар илүү ялсан байхад хууль, шүүхээрээ ингэж хүч түрж далайсанд иргэд маш их бухимдалтай байна. Д.Зоригтын тангараг өргөсөн явдал Г.Батхүүгээ хөлдөө чирч одоо Өвөрхангайн сонгогчид ганц Д.Зоригтын тухай биш тэр хоёрыг хоюуланг нь эгүүлэн татах хүртэл хатуу тэмцэхээ илэрхийлжээ. Ийнхүү ганц суудлын төлөө үхэн хатан зүтгэсэн АН тун эвгүй байдалд орж бүхэл бүтэн аймгийн иргэд сонгогчдыг өөрсдийнхөө өмнөөс босгочихлоо. Ийнхүү том эсэргүүцэлтэй тулгарсан АН удахгүй болох ерөнхийлөгчийн сонгуульд маш том оноо алдах нь тодорхой боллоо. Тэд Ц.Элбэгдорждоо нэмэр биш гай чирсэн нь энэ.

АН-ынхан хууль шүүхийн хүчээр ялсан нэр дэвшигчийг тангараг өргүүлэлгүй өөрийнхөө ялагдсан нэр дэвшигчийг хүчээр тангараг өргүүлж чаддаг юм байна. Харин одоо бүхэл бүтэн аймгийн ард иргэд, сонгогчдын эсэргүүцлийг хууль шүүхээрээ дарж чадах болов уу. Үгүй л болов уу. Ард түмэн ямар ч хүчнээс илүү хүчтэй. Өвөрхангайчуудын тэмцэл ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцэн өрнөж АН-ын нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн унаж яваа рейтингийг нилээд доош татах болов уу. Ер нь эрх баригчдын хүч түрсэн үйлдлүүд энэ намыг, ерөнхийлөгчтэй нь хамт доош татаж байгаа. Тодруулвал Өвөрхангайн сонгогчид өнгөрсөн ОН-ийн сонгуулиар МАН-д итгэл хүлээлгэснээр бэлхэн харагдана. Одоо иймэрхүү байдлаараа явбал нэр дэвшигч Ц.Элбэгдорж нь Өвөрхангайд хатуухан өвдөг шороодох байх шүү.
Эрх баригчид ингэж хүзүүгээ ороож байхаар ард түмний сонголтыг хүндэтгэн хэл ам дагуулсан Батхүү, Зоригт хоёроо татаад Өвөрхангайд ялсан нэр дэвшигч Чинзориг, Төмөрхүү нарын тангаргыг өргүүлсэн нь дээр гэж зөвлөх байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих