Н.Энхбаяр МАХН-ынханд Б.Бат-Эрдэнийг дэмжих чиглэл өгсөн ч Д.Тэрбишдагва, Г.Шийлэгдамба нар Н.Удвалыг дэвшүүлжээ

527-1363588062enhbayaraaaМонгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд нэр дэвшигчид албан бусаар тодроод байна. Тодруулбал МАН-аас Б.Бат-Эрдэнэ, АН, МҮАН, ИЗНН-аас Ц.Элбэгдорж, МАХН-аас Н.Удвал нар дэвшээд буй бөгөөд СЕХ тэдэнд үнэмлэх гардуулснаар албан ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч болно.
Хамгийн сүүлд МАХН-ын Бага Чуулганаас нэр дэвшсэн Н.Удвалтай холбоотой маргаан их гарах төлөвтэй болоод байна.
Түүнийг баталсан чуулган нь дүрмийн бус болсон тухай намынх нь гишүүд өгүүлж буй юм.
Тодруулбал МАХН-ын Бага чуулганы нийт гишүүд нь 223 хүн байдгаас хуралд  ердөе 117 буюу 52 хувь нь ирсэн гэх авч  80 гаруй хүн шинээр тус намд элсэж, урилгаар уг хуралд суусан хүмүүс байжээ.
Мөн МАХН-ын бага чуулганы гишүүн Г.Баярсайханы хэлж буйгаар :
“Энэ чуулган бол АН-ын хүүхэлдэй Д.Тэрбишдагва, Г.Шийлэгдамба нарын хэдхэн хүний найруулсан хүчингүй санал хураалтын ажил явагдсан болсон. Юуных нь 95 хувь байх вэ дээ. Шал худлаа. Мөн Н.Энхбаяр дарга Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр зэхэж байсан дөрвөн гишүүнийхээ дэргэд, нүүрэн дээр нь харуулж байгаад өөрийнхөө ажлын албаны дарга бөгөөд МАХН-ын Нарийн бичгийн дарга Ш.Нанжидаар дамжуулан МАХН-ын Бага чуулганы гишүүддээ хэл хүргэхдээ “МАН-тай эвсэж, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно шүү” гэж хэлүүлсэн байна билээ.”  гэсэн аж.

 

П.Энх


URL:

Сэтгэгдэл бичих