СУИС-ийн оюутан амиа хорложээ
Монголын урлагийн шинэ үеийг төрүүлдэг СУИС-ийн оюутан өчигдөр сургууль дотроо амиа хорложээ. Өдгөө дөрөвдүгэр курсын оюутан Д нь 23-н цагийн үед дөрвөн давхраас өөрийгөө боомилсон аж. Тухайн үед сургуулийн жижүүр нь согтуу байж таарснаар талийгаачийг оройн цагаар СУИС-д орохыг зөвшөөрсөн аж. Одоогоор амиа хорлосон шалтгааныг тогтоогоогүй ч олон хүмүүс СУИС-ийн оюутнуудын танхай байдал, элдэв хэл ам, нэг нэгнийгээ доромжилж, сүрдүүлж, дарамталдгаас болсон хэмээн таамаглаад байгаа ажээ.
URL: