Голомт банк 90 дэх салбар нэгжээ Баянхонгор аймагт нээлээ

 

Монголын банк санхүүгийн салбарын жишиг, тулгуур байр суурийг хадгалж ирсэн Голомт банк 2013 оны 5-р сарын 9-ний билэгт сайн өдөр Баянхонгор тооцооны төвийнхөө нээлтийн ёслолын ажиллагааг хийж, банк санхүүгийн хамгийн шилдэг, найдвартай, ая тухтай үйлчилгээг Баянхонгорчууддаа ойртууллаа.
Баянхонгор тооцооны төвөөс иргэд харилцагчид хадгаламж, харилцах, зээл, карт, цахим банк, валют арилжаа, мөнгөн гуйвуулга гээд иргэд болон байгууллагад чиглэсэн банк санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой.
Баянхонгор аймаг бол ямаагаараа улсдаа дээгүүрт ордог, сүүлийн жилүүдэд уул уурхайн үйл ажиллагаа идэвхтэй өрнөж байгаа Монгол улсын бизнес эдийн засгийн өсөлттэй аймгуудын нэг.
Аймгийн хэмжээнд бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж, шинээр баригдах барилга орон сууцны тоо өсч байгаатай холбогдуулан банк санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг Голомт банк ийнхүү нэмэгдүүлж байна.
Монголын хамгийн хурдацтай хөгжиж байгаа банкны орон нутаг дахь салбар нэгжийн нээлтийн ёслолын ажиллагаанд МУГЖ Д.Энхзул, СТА Батсайхан, СТА Чулуунбаатар нар хүндэтгэл үзүүлэн ая дууны мэнд дэвшүүлжээ.

URL:

Сэтгэгдэл бичих