ОХУ-ын түймэр хил давж болзошгүйг анхааруулав

ОХУ-ын түймэр хил давж болзошгүйг анхааруулав

ОХУ-ын Алс Дорнодод дэгдээд буй түймэр Алтайн хязгаараар дамжин Монгол, Казахстан, Хятад улсын хилийг давах магадлалтай болсныг тус улсын аюулгүй албаныхан анхааруулжээ.

Энэ сарын 3-наас дэгдсэн түймрийг унтраахаар 564 гал сөнөөгч, 115 машин техник болон 19 нисдэг тэрэг ашиглан 24 цагийн турш ажиллаж байгаа юм байна.

Гэвч хүн хүчний хүрэлцээ тааруу байгааг Эрхүү хотын захирагч мэдэгджээ. Одоогоор түймэр 538 га талбайд тархаад байна.

Хойд хөршийн эрх баригчид түймрийг унтраахын тулд 40 сая ам.доллар төсөвлөжээ.

Б.Заяа


URL:

Сэтгэгдэл бичих