ХҮҮХДИЙГ ЯРГАЛАХ ТАМЛАХ ХЭРЭЭС ХЭТЭРЧ ЭНЭ ТАЛААР ХЭНЧ АНХААРАХГҮЙ БОЛСОН ЮМ УУ !!!!!!!!!!!!!!!! БИТИЙ ИЙМ ЮМ ОЛОН БАЙГААСАЙ
2013.5.10нд 15 цагийн үед ажил дээрээ 5 настай хүүхэд заазуурдуулсан гэсэн чихэндээ ч итгэмээргүй дуудлага авлаа. Дуудлага авснаас хойш 8-9 мин дараа БЗД ийн товчоон дээр цагдаа хүлээж байгаа гээд тосон уулзаж уг газарлуу очлоо.Нүдэндээ ч итгэхээргүй аймшигтай дүр төрх… 5 настай хүү үнэхээр тамлах яргалах гэдгийг амсжээ. Хүүгийн толгой нүүр хэсэгт хөхөрсөн хавдсан гематомтой нуруу цээжний хэсгүүдэд зүсэгдсэн, цус гарсан шархтай дал мөрний хэсгүүдэд хазагдаж гүн орсон шүдний оромтой байв. Очиход хэсгийн цагдаа ирсэн хүүг ийм болгосон түүний ЭЦЭГ гэх 40 гаран насны нөхрийг саатуулсан байв.
Хүүд яаралтай тусламж үзүүлж боолт хийж цус тогтоож байхдаа миний хоолой зангираад ерөөсөө болдгүй хүүгээс яаж байна миний хүү өвдөж байна уу гэхэд тийм хүнд шархтай гэмтэлтэй хэрнээ ДАЖГҮЙ ЭЭ БИ ТОМ БОЛООД БӨХ БОЛНО гэж хариулаад намайг уйлуулах дөхсөн хэрнээ өвчин намдаах тариа хийх гээд тариур гаргаж ирхэд айж уйлав хүүхэд юмдаа. Ингээд хүүг эмнэлэгт хүргэх хэрэгтэй болж тэрхэн зуур гэрийг ажиглаад гархад хөглөрсөн үмхий санхай архины шилэн дунд хүүгийн ах 6 настай жаал,дүү нь 2 настай бяцхан охин бас л нил шарх сорви болсон царайтай айдас дүүрэн нүдтэй атлаа ер уйлахгүй хэзээний ийм юманд дасчихсан юм шиг юу болсон талаар ЯРГАЧИН ЭЦГИЙНХЭЭ хажууд хэнч юу ч хэлэхгүй байв.Ээж нь гэх эмэгтэйн нүд нь хөхөрсөн чих нь хазагдсан хүзүү ер нь бие нь тэр чигтээ л шарх сорви хазагдсан шүдний ор байлаа. Энэ муу яргачин дандаа ингэдэг юм гэж эхнэр орилно. Нөгөө саатуулагдсан нөхрийг цагдаа авч явхаар болж би хүүг ээжтэй нь хамт авч явхаар болход хүүгийн ах 6 настай жаал 2 настай охин хоёр гэртээ үлдэхээр болоод халуун саванд хар цай байгаа шүү аятайхан хийгээд ууцгаагаарай гэж ээж нь захив. Тэр нь тэдний бараг өдрийн хүнс юм шиг өөр юу ч алга.Цагдаа дараа дараагийн арга хэмжээг авна үлдсэн хүүхдүүдэд анхаарал хандуулна гэсэн тул би эмнэлэг явах зуур хүүгээс болон ээжээс нь хэдхэн зүйлийг тодруулж асууж амжив. Яаж байна миний дүү ? яагаад чамайг зодсон ? би хэнд ч хэлэхгүй аав нь дахиж ирэхгүй гэхэд үнэн үү гэсэн нүдээр надруу харж байснаа аав намайг ална гээд зодсон чи муу янхан ээжийгээ дагаад зайл гэсэн тэр гичийгээ олж ир гэсэн гэнэ. Чамайг яаж зодсон ? намайг гартаа чулуу атгаж байгаад толгойруу цохисон ,ханаруу шидсэн, элэгдсэн ( элэгдэх гэдгийг сайн мэдэж байлээ ) тэгээд хазсан өшиглөсөн тэгээд дарж байгаад агааг хутга аваад ир үгүй бол чамайг ч гэсэн ингэнэ хүзүүг чин хэрчинэ гэсэн тэгээд агаа заазуур авч ирсэн аав миний нурууг зүсээд байсан би уйлсан миний амыг дарж байгаад бүр чанга зүсээд надаас цус гарсан гэнэ.
Аймшигтай ..Ээжээс нь яагаад ингэдэг юм юу болсон талаар асуухад байнга ингэдэг юм архи уух тоолондоо намайг үхтэл зоддог хүүхдүүдээ авч чадахгүй өөрөө зугатаад цагдаа дууддаг.Өөрийн нь хүүхдүүд тэхдээ хүнийх гээд зодоод байдаг гэнэ. Урьд нь зөндөө цагдаа дуудаж өгч байсан 2-3 хоноод л гараад ирдэг архи гарсан гэр бүлийн маргаан өөрсдөө шийд гэдэг журмаар гараад ирдэг зарим тохиолдолд гуйж гуйгаад байхаар нь очоод суллалуулчихдаг бид хэдэд зугатаад очих газар байхгүй холдох л юм бол хүүхдүүдийг намайг алаад жалганд булна гээд байдаг урьд нь өчнөөн авгай сольсон ийм зүйл хийдэг байсныг нь сүүлд мэдсэн Баянзүрхийн хэсгийн цагдаа андахгүй гэнэ.Хүүхдүүдтэй урьд нь олон удаа ингэж харьцаж байсан уу гэхэд тэгдэг байсан хүүг төмрөөр хөлийн цохиж гэмтээчээд хүмүүст гутал холгосон гэж хэл гээд зоддог ахыг нь ханаруу савдаг бүр бага охиныг 8 сартай байхад ална гээд тогооруу шидэж нэг талын хөмсөг нь задарсан нүд нь солир болсон гэнэ. Мөн эхнэрээ жирэмсэн байхад зулбасагаа ална гээд том гэдэснээс нь бүсээр доош татаад байдаг байсан хүн хазаж мөргөж яргалдгаараа тэр хавьдаа андашгүй хөгийн новш гэнэ. 2 хүүгээр байнга шил лааз түүлгэж олж ирснээр нь архи ууж зодож дарамталдгыг хүмүүс хадам ээж аав өөрийн ээж аав нь мэддэг яаж ч чададгүй явах газар нь явуулаа л гэдэг гэнэ. Энэ удаад нэг мөсөн явуулчих арга байдаг болуу эмчээ гэж эмнэлэг хүрэх тэрхэн зуур цухас дурьдаад өнгөрсөн энэ хүүхдүүдийн зовлон энэ. Өшөө цааш шалгаад мэргэжлийн байгууллага нь анхаарлаа хандуулвал энэ новш хичнээн хүүхдийг ингэж тамлаж зовоосныг таашгүй. Энэ эцэг гэх нөхөр нь БЗД дүүргийн 22 товчооны орчимд байдаг ба тус дүүргийн 1 р хорооны цагдаад саатуулагдхаар авч явсан бөгөөд би ч гэсэн тэрийг маргааш битий гэртээ очоосой гэсэндээ гэрт үлдсэн 2 хүүхдийг яасан бол гэхээс зовж энэхүү мэдээллийг орууллаа. Та бүхэн хэлэх газар нь хүрэх ёстой хүмүүст нь хүртэл SHARE хийж тусална уу.
Ер нь энэ мэтийн хүүхэд , эмэгтэйчүүдийн хүчирхийлэл нийгэмд маш их газар авсан нь НЯТТ төвийн эмч нар болон Хэсгийн цагдаа нарт ажиглагддаг бөгөөд саяхан намар мөн үүнтэй төстэй хүүхдийн хүчирхийлэл гарч хүүхэд ГССҮТ хүнд ирж байсан нэг эмч төрсөн эхийгээ хүчинддэг гаж залуу байдаг дуудлаганд очиж л , 14-15 настай охидууд хэзээний архичин тамхичин болчихсон 10 настай дүүгээ архиар шахаж дарамталдаг, эцэг эх нь ч гэж архичин өөрсдөө тэднийгээ хүчирхийлдэг ПИЗДА гэдэг үг бараг тэдний нэр нь, ядуу эсвэл хөдөөний гэх тодотголтой бага насны охидын хүчирхийлэл тэднийг биеийг нь үнэлүүлэх дарамтлах согтоож хүчиндчихээд хотын захад аваачаад хаяцан байх зүйл бараг хэвийн үзэгдэл шахуу тэд ч тэр амьдралдаа хутгалдаад ирээдүйд бий болох аймшигт хүмүүсийн суурь нэмэгдсээр л байна шүү дээ . ХҮМҮҮСЭЭ SHARE хийж туслаарай энэ тухай нэг ч гэсэн нийгэмийн сэтгэхүйд багаарч болтугай нөлөөлж чадах хүн сөхөж яриасай хэлэх газар нь хэлж туслаасаай гэж хүсэж байна
URL: