Бяцхан үр тань танд хайртай байгаагийн 7 шинж

baby

Тэр таны нүд рүү ширтэх: Нялх хүүхэд ээж аавынхаа нүүр рүү харах дуртай байдаг. Мэдээж энэ нь таны ч дуртай зүйл байдаг билээ. Энэхүү чин сэтгэлийн харц нь хайр болон анхаарал татах төрлөхийн зөн совинтой нягт холбоотой байдаг гэж сэтгэлзүйчид үздэг байна. Энэ нь танд зориулсан түүний хайрын зөвхөн эхлэл бөгөөд та бол түүний амьдралд ямар чухал болохыг илэрхийлж байгаа нэг хэлбэр юм.

Тэр таны үнэрийг таних: Хэрэв түүнд олон тооны сарнайн анхилам сайхан үнэр болон таны хөлс, сүүний үнэртэй цамц хоёроос сонгох боломж олговол үргэлж таны цамцыг сонгох болно. Хүүхэд нэг долоо хоногтой байхаасаа л эхийнхээ сүү, хөхний үнэрийн зүг толгойгоо эргүүлдэг. Бяцхан хүүхдийн хувьд ээжийнх нь үнэрээс өөр сайхан үнэр  байдаггүй.

Тэр тань руу инээмсэглэх: Таны хүүхдэд анх удаа тань руу хараад чин сэтгэлээсээ, өхөөрдөм хөөрхөнөөр инээх нь гайхамшигт мөч байх болно. Энэ нь “Би танд хайртай” гэж хэлж байгаа нэг хэлбэр юм.

Тэр тантай ярилцах: Таны хүүхэд ганганан ямар нэгэн авиа гаргаж байгаа нь ярихыг хүсэж эхлэж байгаагийн илэрхийлэл юм. Иймд та түүнтэй ярилцаж байгаарай. Энэ нь цаашид хүүхдийн хэл яриа хөгжихөд чухал дэмжлэг болно

Тэр тантай хамт байхыг хүсэх: Хүүхэд эхний нэг нас хүртэлх хугацаандаа таныг байхгүй үед тун тааламжгүй байгаа нь анзаарагдах болно. Тэр таныг өрөөнөөс нь гарах үед уурлаж уцаарлах, дагаж уйлах зэрэг авир гаргах бөгөөд эргээд орж ирвэл баярлан инээж байгаа нь үүний тод илрэл юм.

Тэр таны сонирхлыг хуваалцах: Хэрэв та сайтар ажиглавал хүүхэд тань таны хийж байгаа зүйлийг цуг хийхийг оролдож эхлэх болно. Энэхүү харилцан бие биедээ анхаарал тавих зан төлөв таны хүүхдийн хэдхэн сартай байхаас илэрдэг боловч  9-12 сартай байх үед илүү тод илэрнэ. Энэ үед нь таны хүүхэд тантай адилхан завгүй болно гэсэн үг тул түүнд илүү их анхаарал хандуулах хэрэгтэй гэж хүүхдийн эмч нар зөвлөдөг.

Тэр таниар хамгаалуулах: Танихгүй хэн нэгнийг хараад хүүхэд тань таны цээжинд нүүрээ нааж байвал битгий гайхаарай. Танихгүй хүнээс айх айдас бол хэвийн зан төрхийн илрэл бөгөөд тань руу тэмүүлж байгаа нь таниар хамгаалуулж танд итгэж бас танд хайртай байгаагийн нэг илэрхийлэл юм.


URL:

Сэтгэгдэл бичих