Намын даргаа “намнагч”
МАН-ын гишүүдийг улс төрийн хүрээнийхэн амьтантай зүйрлүүлж, гэнэт гарч ирж “зуудаг ноход”, хаяагаа хадарч, үүрэн дэхээ барьж идээд ганцаараа таргалдаг “оготнын чоно” элбэгтэй хэмээн ёжилдог. Сая болж өнгөрсөн Бага хурлын үйл явцыг ч ийнхүү тохуурхсан нь цөөнгүй.
Ямартай ч төрийн тэргүүний сонгуульд нэр дэвшигчээ тодруулсан МАН-ын хурал хууччуулынх нь улс төрд явж ирсэн хуучин туршлага, тэдний залгамжлагчдын урьдчилж найруулсан хороор дүүрэн байсан гэлцэнэ.
Тухайлбал, “Титэм үг” тэрлэн чимээгүй суудаг Н.Багабанди, хаа холын Канадад сууж буй С.Баяр нарын баг гэнэт идэвхиж намын дарга Ө.Энхтүвшинг унагаахад гол үүрэг гүйцэтгэжээ. Өмнө нь ч тус намд ийм болж байсан удаатай.
Н.Энхбаярыг намын дарга байхаас нь эхлээд “намнаж”, түүнийг унагаахын төлөө байнга шахам тэмцэж ирсэн хүн бол мөн л Н.Багабандийн багийнхан байсан гэдэг. Тэгэхээр “Титэм үг” тэрлэн чимээгүй суудаг ч намын даргаа “намнах” болохоор гэнэт гарч ирдэг болж таарч байна.
Ч.Зотол
Эх сурвалж: “Өөр мэдээ” сонин
URL: