Гурван настай хүү өөрийгөө бууджээ

45171765ee5f1bee90247be4c4ed48c0_LМОСКВА. /ИТАР-ТАСС/. АНУ-ын Флорида муж улсын Тампа хотод гурван настай хүү авга ахынхаа цүнхнээс олсон буугаар өөрийгөө буудсан талаар цагдаагийн төлөөлөгч мэдэгдлээ.

Бууг эзэмшиж байсан, 28 настай Жеффри Уокерийг хайхрамжгүй байдлаас ийм хэрэг гарахад хүргэсэн гэж үзэн баривчилжээ.
Эцэг, эх нь өрөөндөө байх үед хүү өөрийгөө буудсан байна.
Хүүг эмнэлэгт хүргэсэн боловч амь насыг нь эмч нар аварч чадсангүй.

Г.Доржханд

МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих