Нурангиас 17 өдрийн дараа амьд хүн оллоо
ЛОНДОН. /Би-Би-Си/. Өнгөрсөн сарын 24-нд Бангладешт хувцасны үйлдвэрүүд дотор нь үйл ажиллагаа явуулдаг байсан барилга нурсны улмаас 1000 гаруй хүн амь үрэгдээд байсан бол өнөөдөр нурангинаас амьд хүн олсон талаар тус улсын гал командын албаны дарга хэлжээ.
“Решми бүсгүйг хөндлөвч мод, багана хоёрын завсраас олсон. Өөрт байсан усаа эсвэл тус барилгын нуранги руу бидний шахсан усыг тэрбээр ууж байсан байж магадгүй” гэж дарга хэлсэн юм.
Тус улсын нийслэл Дакка хотын ойролцоо орших “Rana Plaza” найман давхар барилга нурснаас бараг 17 хоногийн дараа нурангийг холдуулж байгаад уг эмэгтэйн тусламж гуйн хашгирахыг сонссон гэж аврагчдын нэг нь хэлжээ.
Г.Доржханд
МОНЦАМЭ
URL: