Жаргалантад нэг кг төмс 200 төгрөгийн үнэтэй байна
Монгол хүн өдөр дутам хоол хүнсэндээ махаас гадна төмс, хүнсний ногоог өргөн хэрэглэдэг ч, тус аймагт төмс ногоо харилцан адилгүй үнэтэй байна.
Нэг кг төмсний дундаж үнэ 676 төгрөг байна. Баян сумд 1000 төгрөгийн үнэтэй байгаа бол Заамар, Архуст, Баяндэлгэр, Баянхангай сумдад 800 төгрөг, Батсүмбэр, Баянцагаан, Борнуур, Сүмбэр сумдад 500 төгрөг, Жаргалант сумд 200 төгрөгийн үнэтэй байгаа ажээ. Сонгино 1280 төгрөгийн дундаж үнэтэй байгаа бол Алтанбулагт 1700 төгрөг, Баянжаргалан, Баянчандмань, Заамар, Лүн сумуудад 1500 төгрөг, Аргалант, Баян-Өнжүүл, Баянхангай, Бүрэн, Дэлгэрхаан сумдад 1000 төгрөгийн үнэтэй байна.
Төв аймагт “Монгол төмс” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа билээ. Уг хөтөлбөрийн хүрээнд хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор дотооддоо үйлдвэрлэсэн 9 нэр төрлийн хүнсний ногооны үр, ургамал хамгааллын бодисыг зах зээлийн үнээс хямд үнээр олгохоор тус аймгийн ЖДҮХХААГ-аас шийдвэрлэснээр хүнсний ногооны үрийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулжээ.
Төв аймаг Д.Сэрээтэр
/Монцамэ/
URL: